solongonews
Автомашины борлуулалтын дараах зах зээлийн хэрэглээний хэмжээ 2020 онд 1 их наяд юаниас давсан
2021-03-18 10:40
Автомашины борлуулалтын дараах зах зээлийн хэрэглээний хэмжээ 2020 онд 1 их наяд юаниас давсан

Энэ сарын 17-ны өдөр Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятад улсын эдийн засгийн байдал тогтвортой сайжирснаар автомашины борлуулалтын дараах зах зээлийн хэрэглээ 2020 онд сэргэсэн байна. Урьдчилсан тооцоогоор автомашины борлуулалтын дараах зах зээлийн жилийн хэрэглээ 1 их наяд юаниас давж, автомашины хэрэглээг эрс нэмэгдүүлсэн гэв.

Автомашины борлуулалтын дараах зах зээл нь борлуулагдсан автомашиныг ашиглах явцад үүссэн гүйлгээ эсвэл үйлчилгээний үйл ажиллагааг хэлнэ. 2020 онд Хятад улсын хуучин автомашины гүйлгээний хэмжээ цэгцтэй болж, автомашины өөрчлөлт, хаягдал моторт тээврийн хэрэгслийн дахин боловсруулалт тогтвортой нэмэгдэж, түрээсний автомашин, цэнэглэх байгууламжууд эрчимтэй хөгжсөн. Статистикийн мэдээгээр 2020 онд хуучин автомашины гүйлгээний хэмжээ 14.341 сая, гүйлгээний хэмжээ 888.84 тэрбум юань хүрсэн үзүүлэлт гарчээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл