1986 оны 03-р сарын 03-ны өдөр гадаадын дээд мэргэжлийн хөгжлийг судлах саналын тухай мэдүүлгийг намын төв хороод мэдүүлэв. Энэхүү мэдүүлгийг үндэслэж бүрдсэн дээд мэргэжлийн судалгааны хөгжлийн төлөвлөгөөг “863-ын төлөвлөгөө” гэж нэрлэжээ.
Мэдүүлгийг алдарт шинжлэх ухаанч Ван Дахэн, Ван Ганчүй, Ян Жяяүй, Чэнь Фанюнь нар хамтран дурдсан байна. Мэдүүлэгт дэлхийн дээд шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжилд чиглүүлэн, намын төв хороод, дэлхийн шинэ мэргэжлээс Хятад улс хоцорч болохгүй хэмээн сануулав.
Энэхүү мэдүүлгийг Дэн Шяопин ихэд чухалчилж “Энэ сануулга их чухал” хэмээн заавар өгөв. Тухайн жилийн 11-р сарын 18-ны өдөр намын төв хороо, Төрийн явдлын хороо албан ёсоор “Дээд мэргэжлийн судалгааны хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг уламжилж, дээд мэргэжлийн 7 хүрээг сонгон Хятад улсын дээд мэргэжлийн судалгааны хөгжлийн гол цогц болгожээ.
Дурдсан сануулга ба Дэн Шяопиний заавар нь 1986 оны 03-р сард гарснаар “863-ын төлөвлөгөө” гэж нэрлэв. “863-ын төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр Хятад улсын дэлхийн дээд шинжлэх ухаан техник мэргэжлийн хүрээнд байр суурь эзлэхэд бат суурь тавьсан байна.
