solongonews
Лувсанчойдонгийн Тан Ка уран зургийн үзэсгэлэн Хөххотноо нээгдлээ
2017-04-11 21:45
Лувсанчойдонгийн Тан Ка уран зургийн үзэсгэлэн Хөххотноо нээгдсэн байна.

    Хятад Улсын уламжлалт үндэстний соёл ба Тан Ка урлагийг  уламжлан дэлгэрүүлэх үүднээс Хөххотын Соёл, хэвлэл мэдээлэл радио телевиз товчооноос санаачлан, Хөххотын Үндэстний уран зургийн ордон, Рүнбаожай Хөххотын ХК-иас хамтран зохион байгуулсан “Хөхнуур·Хөххот- Лувсанчойдон их багшийн Тан Ка урлагийн үзэсгэлэн” 2017 оны 4 дүгээр сарын 11-ны үдээс хойш Хөххотын Үндэстний уран зургийн ордонд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн тухайн талбарт Лувсанчойдон их багш өөрийн биеэр гэрэлтүүлэн саатаж, хүрэлцэн ирсэн үзэгч түмэнтэйгээ Тан Ка зургийн талаар танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. Энэхүү удаагийн үзэсгэлэнд 74 уран бүтээл дэлгэгдсэн бол бүгд их багш Лувсанчойдон гуайн адил бус цаг үед урлан бүтээсэн уран бүтээлүүдээс бүрдсэн байна.

 

 

   Бурханы Тан Ка зургийн зураач Лувсанчойдон гуай бол Хөхнуур нутагтай, хараахан багаасааа бурханы ёсонд шавилж, бурханы ном эрдмийг суралцахын зэрэгцээ Тан Ка бурханы зургийн урлагийг багаасаа сурч эзэмшсэн байна. Тэрээр 20 гаруй жил бурханы зураг зурж судлах явцдаа өөрийн гэсэн урлагийн онцлогийг бүрдүүдлж, мөн Бээжин, Шанхай, Төвд, Хөхнуур зэрэг олон газраар тусгай бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулж билээ.

Бурханы зургийг төвдөөр “Тан Ка” гэдэг. Энэ нь зургийн эдлэл хэрэгсэл, бийр, эрдэс бодис, торго дурдан зэргээр материал болгож, олон дэс дараалал, үе шаттайгаар бүтээгддэг урлаг юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл