solongonews
Урт цагаан хэрэм дэлхийн өвийн хамгаалалтын үлгэр жишээ бүс боллоо
2021-07-24 21:19
Урт цагаан хэрэм дэлхийн өвийн хамгаалалтын үлгэр жишээ бүс боллоо.

Хятадын Фүжөүд зохиогдож буй НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 44 дэх хурал 07-р сарын 22, 23-ны орой Хятадын торгоны замын Цан-ань-Тэнгэр уулын замын сүлжээ, Потала ордны түүхэн барилгууд, Макаогийн түүхэн дурсгалт дүүрэг, Зүөжян мөрний Хуашань уулын хадны зураг, Ү Дан Шань уулын эртний барилгууд, Урт цагаан хэрэм зэрэг 6 дэлхийн соёлын өвийг хамгаалж буй байдлын тухай тайланг хянаж баталлаа. Дэлхийн өвийн хорооноос Урт цагаан хэрмийг дэлхийн соёлын өвийн хамгаалалтын үлгэр жишээ хэмээн үнэллээ.

Уг хурлын тогтоолд: Улс орнууд дэлхийн өвийн бүс нутагт холбогдох барилга, бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэхээс өмнө уг төслийн дэлхийн өвд үзүүлэх нөлөөг нарийн судалж үнэлэн, том чухал төслүүдээ дэлхийн өвийн хороонд урьдчилан мэдэгдэж байх ёстой гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл