solongonews
Токиод хийх айлчлал маань хүмүүст илүү их итгэл өгөхийг хүсэж байна
2020-11-12 16:08
Токиод хийх айлчлал маань хүмүүст илүү их итгэл өгөхийг хүсэж байна.

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл 11-нд видео хурал хийсэн бөгөөд хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах өөрийнхөө удалгүй Токиод хийх аяллынхаа тухай танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн аяллаар дамжуулан аюулгүй олимпын наадам зохион байгуулах итгэлийг цаашид нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Тэр хэлэхдээ. одоо бол туйлын чухал үе юм. Бид энэ аяллаараа Токио хотод хүрч, олимпын зохион байгуулах комиссын талтай ойлголцож, тамирчидтай уулзаж, олимпын наадмын үеэр ямар арга хэмжээ авах тухай ярилцаж, наадамд оролцох бүх хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах талаар ярилцах болно гэжээ. Тэр хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар бид аюулгүй байдлыг баталгаажуулсан нөхцөлд Токиогийн олимпыг  зохион байгуулах болно гэдэг шийдвэр зоригоо дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна гэжээ.

Томас Бах хэлэхдээ, аюулгүй байдлын үүднээс би төлөөлөгчдийн гишүүдтэйгээ Лосан хотод нэг долоо хоног тусгаарлагдаж байна. Бид мордохоосоо өмнө бас хэдэн удаа нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах болно гэжээ. Эх сурвалжаас үзвэл, Томас Бах 11-р сарын 15-18-нд Японд айлчлах гэж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл