solongonews
Өндөгний ач тус
2017-03-22 21:11
Та хөргөгчид байгаа өндгөөрөө хоол хийхээс гадна гоо сайхандаа ашиглаж болох нь ээ. Ингээд өндгөөр нүүр болон үсээ арчлах найман аргыг сонирхуулъя.

1. Арьс чангалах - өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү. 


2. Нүдний хавдрыг буулгах - цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана. 

3. Тослог арьсны маск - овьёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй. 

4. Хуурай арьсны маск - өндөг, оливийн тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавина 

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск - өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ. 

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск - өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ. 

7. Үсний маск - оливийн тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсэг хугацааны дараа угаана. 

8. Үс гялалзуулах маск - лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл