solongonews
Дуу шиг уянгалсан дурлалт 70 хосын хурим
2017-07-12 16:03
ӨМӨЗО-ны эвлэлийн хороо, Залуучуудын холбооноос зохион байгуулсан 70 хос залуусын ”Тал нутгийн хуримын наадам”-ын ёслол 7 дугаар сарын 10-ны өдөр Далан хар уулын энгэрт нижгэр болж өнгөрлөө.

Монгол, Хятад, Хотон, Бү-И үндэстний залуусаас бүрдсэн хөдөө орон нутгаас ирсэн малчин тариачин, бизнес худалдаа, цэрэг цагдаа аюулгүй байдлыг хамгаалах, шинжлэх ухаан, барилга байгуулалт зэрэг олон салбарт хүч сорин ажиллаж байгаа содон залуус энд нэгэн доор цугларан, хайрын тангараг өргөн, найз нөхөд, гэр бүл дотнын хүмүүсийн өмнө гэр бүл болж байгаагаа зарлав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулан зохион байгуулж байгаа энэхүү 70 хос залуусын гэрлэлт үнэхээр өвөрмөц, гайхалтай харагдаж байлаа.

Ховор эрдэнээс ч үнэтэй залуу сайхан нас, хосоор амьдрах үнэнтэй цамбативын ёс билээ. Уг үйл ажиллагаагаар дамжин залуучуудад гэрлэлтийн аз жаргалыг мэдрүүлэн, гэр бүлийн үнэ цэнийг улам ойлгуулан, Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан орон нутгийг бий болгоход үзүүлэх залуу үеийн оролцоо, хүчин зүтгэлийг урмаар тэтгэсэн юм.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл