БНХАУ-ын дарга Ши Жиньпин удалгүй Брунейд төрийн айлчлал хийнэ.
Брунейн олон салбарынхан дээд хэмжээнд анхаарал хандуулж, тэр дундаа Брунейн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүлэл тойм нийтэлсээр байна. 17-нд Ши Жиньпиний “Хятад, Брунейн харилцааны шинэ хуудсыг нээе” хэмээх гарын үсэгтэй өгүүллийг Брунейн англи хэлний “Борнео Бюллетень” сонин, хятад хэлний “Си Хуа өдрийн сонин” зэрэг сонинд нийтэлсэн юм.
17-нд Брунейн малайз хэлний хамгийн том “Permata сонин” -ы 5-р хуудсанд тусгай нийтлэл хэлбэрээр Бруней, Хятадын харилцааны талаар өгүүлэл нийтэлжээ. Үүнд, БНХАУ-аас Брунейд суугаа элчин сайд “Хятад Брунейн хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам” өгүүлэлдээ: Нэг бүс нэг зам санаачлалын хүрээнд, Хятад, Брунейн хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам юм гэжээ. “Соёл боловсролын солилцоо нь хоёр ард түмэн хоорондын харилцаа холбоог дэмждэг” өгүүлэлд, соёл, боловсролын солилцооны хэлхээ холбоо хоёр орны ард түмэн хоорондын найрамдалд чухал хувь нэмэр оруулсан хэмээн тэмдэглэжээ.
Брунейн сонин хэвлэлийн корпорацын захирал Нор Хашим Хятадын төв радио, телевизэд өгсөн ярилцлагадаа: Төв радио, телевизийн малайз хэлний мэдээлэл маш олон уншигчтай, хэл ярианы түвшин ч өндөр, Бруней, Хятадын найрсаг харилцааг улам хөгжүүлэх тухай мэдээллийг уншигчдад үнэн зөвөөр дамжуулдаг юм гэжээ.
