Аравдугаар сарын 19-нөөс 21-нд Жянши мужийн Наньчан хотод 2018 оны дэлхийн VR үйлдвэрлэлийн хурал болно гэж 05-р сарын 21-нд сурвалжлагч Хятадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас мэдээлсэн байна. Хурал "Дэлхий ертөнцийг VR илүү сайхан болгоно" уриан дор болж, нээлтийн ёслол, салбар чуулга уулзалт, үйлдвэрлэлийн солилцооны арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Хятадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Лүө Вэнь: VR технологи дэлхийн шинэ ээлжийн үйлдвэрлэлийн өөрчлөлтийг дайчлах чухал хүчин зүйлийн хувьд олон салбар дахь технологийг нэгтгэж, ирээдүйн Universal технологи, интернет сүлжээний гол тал болох бөгөөд хүн төрөлхтний мэдрэхүйн орон зайг тэлж, бүх төрлийн бүтээгдэхүүний хэлбэр байдлыг өөрчлөн, хүчин чадавхыг нэмэгдүүлж, их наяд юанийн зах зээлийн орон зайг буй болгоно гэжээ.

VR технологийг идэвхтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс төлөвлөгөө төлөвлөлтийн явцад тус технологийн хөгжлийн талаар бодит төлөвлөлт хийсэн юм.
