solongonews
Таныг залуужуулах 10 маскны жор
2015-12-28 18:21
Желатины гайхамшигт нууцаас таньд дэлгэе. Ботокстой ижил үр дүн үзүүлэх, желатин агуулсан, бэлтгэхэд хамгийн хялбар 10 төрлийн маскны жороо эндээс сураарай.

Хөгширч байна хэмээн дохио өгөх хамгийн эхний шинж тэмдэг таны нүүрний арьсан дээр илэрдэг. Хэрэв та энэ шинж тэмдгийг багасгахыг хүсч байгаа бол желатиныг сонгоорой. Желатин нь  арьсны эд эсийг сэргээх, бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй коллагений шилдэг эх сурвалж юм. Желатиныг хүнсэнд хэрэглэдэг болохоор та огтхон ч айх хэрэггүй. Таны насыг нууж, арьсыг тань гэрэлтсэн толигор сайхан болгох желатин дээр суурилсан шилдгийн дилдэг 10 маскны жорыг одоо таньд хүргэе.

-Эсийн эрчим хүчний эх үүсвэрийг нөхөн сэргээх,

-Арьсны чийгшлийн тэнцэлийг нэмэгдүүлэх,

-Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх,

Эгээрийг хүсэж байгаа бол та желатинийг сонгож цаг алдалгүй хэрэглээд үзээрэй.

Желатин агуулсан маскыг бэлтгэх ерөнхий заавар!

- Жирийн желатин ашиглана.

- Зөвхөн хүйтэн ус эсвал сүү ашиглах ба ойролцоогоор 7 халбага шингэнд 1 халбага желатин хийнэ.

- Хэдэн цагийн дараа желатиний талстууд бүрэн өсөж гүйцсэнийг шалгах хэрэгтэй.

- Бэлтгэсэн холимогоо усан халаагуурт барьж бүлээсгэнэ. Халуун устай саванд барьж бүлээсгэнэ гэсэн үг.

-Үлдсэн холимогийг дахин ашиглаж болохгүйг анхаараарай. Найруулсан желатинаа зөвхөн нэг удаа ашиглана.

Желатин агуулсан маскыг хэрэглэх ерөнхий заавар!

-Нүүрний будгаа сайтар угааж бохирдлыг арилгана.

-Нүүрэнд чийг байхааргүй бүрэн хатаана.

-Маскаа нүүрнийхээ хэсгүүдэд жигд хувиарлана.

-Нүдний эргэн тойрны хэсэгт маск хэрэглэхгүй.

-Хэрвээ та маскний үр дүнг бүрэн харахыг хүсвэл маск түрхсэн хэсэг хугацаанд /30 мин хүртэлх/ ярилгүй тэвчээрэй.

-Сүүнд дэвтээсэн хөвөнгөөр арьсаа зөөлөн  дарж арчина. Дараа нь хүйтэн усаар угааж үлдэгдлийг нь арилгах хэрэгтэй.

№1. Желатин агуулсан "Антиоксидант" маск



Нэг цайны халбага желатиныг 6 халбага устай хольж өстөл нь байлгана. 6-7 ширхэг усан үзэмний үрийг нухаж бутлана. Желатинаа халаасан усанд бариад нухсан үрээ нэмж сайтар хутган, хагас цагийн турш арьсанд түрхэж байлгаад дээр зааварласнаар цэвэрлэнэ. 

№2. Арвайтай желатины маск

3 халбага сүү, 3 халбага тараг, нэг халбага желатин хольж зааврын дагуу өстөл нь байлгана. Желатинаа өсөж том болох хугацааг ашиглаад нэг халбага арвайгаа буталж нухаж бэлтгээ, бэлэн болсон зуурмагтайгаа холино. Энэ маск нь арьсны нүх агшааж цагаан батга үүсэхээс сэргийлдэг ач холбогдолтой. 

№3. Арьс чангалагч маск


Нэг халбага желатиныг жимсний шүүстэй холино. Kiwi, эсвэл интоор, эсвэл бэрсүүт жүрж ч байсан болно. Желатинаа уусаж өстөл нь хүлээж байгаад нүүрэндээ 30 мин түрхэж хэрэглэнэ. Энэхүү маск нь таны арьсыг өргөх чангалах үйлчилгээтэй. 

№4. Ботокстой дүйцэх үйлчилгээтэй маск


Тоорын тос 1 халбага, зуун настын шүүс мөн 1 халбага, витамин А, Е нэг нэг капсул бүгдийг нь хольж бэлдэнэ. Усанд дэвтээсэн желатинаа нэмж холино. Энэ маскийг 3 долоо хоногийн турш долоо хоногт 2 удаа хэрэглэж байж үр дүн гарах ба мэдээж ботоксоос илүү органик арга шүү. 

 

№5 Нүх цэвэрлэх маск

Идэвхжүүлсэн нүүрс буюу нүүрсэн таблеттай эмийг та сайн мэдэх байх. Желатинаа ерөнхий зааврын дагуу усанд дэвтээж бэлтгэнэ. T-бүс буюу нүхжилт хамгийн их үүсдэг хэсгээрээ багсаар түрхэнэ. Хар батганаас ангижрахыг хүсвэл энэ маскыг хэрэглээрэй. Үнэхээр хялбар байгаа биз. 

№6. Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх маск

Арьсны уян хатан чанар алдагдсанаас үрчлээ үүсэх гол нөхцөл бүрддэг. Энэхүү маскыг сүүгээр бэлтгэнэ. Сүүдээ желатинаа сайтар дэвтээгээд, дараа нь өндөг уургийг нэмэ хутгана. Энэ маскыг зузаан бийр, маск түрхэх зориулалт бүхий хусуураар түрхэж хэрэглээрэй. 

№7. Тэжээлийн маск

Бид арьсандаа тэр бүр хангалттай тэжээлийг нь өгч чаддаггүй шүү дээ. Тэгвэл энэхүү маскаар тэжээлийг нь өгөөд зогсохгүй бас арьсаа нөхөн сэргээгээх боломжтой. Сүүнд желатинаа дэвтээгээд нунтагласан бяслаг нэг халбага нэмнэ. Арьсыг зөөлрүүлж сэргээх үйлчилгээтэй.

№8. Цайруулагч маск

Өрөөний температурт байх өргөст хэмний шүүсэнд желатинаа дэвтээж бэлдэнэ. Дараа нь цэвэрлэсэн, хуурай арьсандаа түрхэж 20-30 мин байлган ерөнхий зааврын дагуу үлдэгдлийг цэвэрлэж хэрэглэнэ. Өргөс хэмх бол угаасаа гайхалтай цайруулж, арьсны өнгийг сэргээдэг хүнс.

№9. Тайвшруулах үйлчилгээтэй маск

Хуурай арьсанд илүү тохиромжтой энэхүү маскыг бэлтгэхдээ желатинаа усанд дэвтээгээд дараа нь усан халаагуурт халааж, бага зэрэг цөцгийн тос нэмнэ. Тосоо сайтар уустал сайтар хутгаж арьсандаа түрхэж хэрэглэнэ. 

№10. Хөгшрөлтийн эсрэг маск

Магадгүй таньд энэ хамгийн хэрэгтэй маск байж болох юм. Желатинаа усанд дэвтээж бэлтгэнэ. Глицерин, зөгийн бал аль альнаас нь нэг нэг халбага нэмнэ. Та үр дүнг нь толинд хараад мэдрэх болно. Энэ бүхэн зөвхөн ЖЕЛАТИН-ы ач тус юм шүү. Гоо сайхан байх ийм л амархан юм байна, амжилт хүсье :-) !

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл