solongonews
“Маск” продакшн инээд бэлэглээд явлаа
2016-04-25 11:34
“Маск” продакшн инээд бэлэглээд явлаа.

Монгол Улсын хошин шогийн “Маск” продакшн Өвөр Монгол дахь анхны тоглолтоо энэ сарын 23-ны үдэш Хөххотод, 24-ний үдэш Шилийн хотноо тоглолоо. “Маск” продакшн энэ удаад Өвөр Монголын Хөххот, Шилийн хотод цоо шинэ уран бүтээлийнхээ дээжийг хүргэж, жаргалын дээд инээдийг бэлэглэв.

“Маск” продакшн анх 2003 онд Монгол Улсын “Өнгөт Инээд” хошин шогийн хамтлагийнхантай хамтран Өвөр Монголын Монгол Одон Телевизийн “Инээдтэй Үдэш” хошин шогийн үдэшлэгт оролцож, Өвөр Мoнголын ард түмний танил болж байсан түүхтэй. Энэ удаагийн тоглолтод бүжигчин, жүжигчин, дуучин гээд нийт 21 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна.

Зургийг: Талын дуу хоолой

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл