Хүмүүс ажилдаа явахдаа унадаг дугуй унадаг дадалтай болжээ
Авто замын түгжрэлд олон цагаар “гацах” шиг хүндрэлтэй зүйл гэж хаана байх билээ. Хотуудын замын хөдөлгөөний оргил үе буюу ажил тарах цагаар замын түгжрэл ихтэй байдаг.
26 настай Шяо Ли аль хэзээний ажлын газраа ирчихсэн байв. Тэрээр:
- Манай байгууллагын хажууд нийтийн унадаг дугуйны зогсоол байдаг. Унадаг дугуй унах нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой гээд авто машинаас маш олон талын давуу талтай юм. Миний хэдэн найзууд машин жолоодохоо больж унадаг дугуй унаж ажилд гардаг. Бид унадаг дугуйн баг байгуулсан гэлээ.
10 цагийн үед 50 настай Хан Шю унадаг дугуй унан гарч явна. Хан Шю:
- Би унадаг дугуй унах дуртай. Өдөр бүр унадаг дугуй унаж паркад зугаалах буюу захад гардаг гэлээ.

Өдөрт 100 гаруй унадаг дугуй засварт ордог
Одоо Хөххотод 330 нийтийн унадаг дугуйн зогсоол, 10140 нийтийн унадаг дугуй бий. Унадаг дугуй ч эвдэрч эрэг шураг нь ч гээгдэх нь олонтаа. Хөххотын Чэнхуань такси үйлчилгээний ХХК-ийн засварын газарт маш олон унадаг дугуйны дугуй, суудал, гинж зэрэг нь эвдэрч засварт ордог. 7 хүн зэрэг ажиллаж эвдэрсэн унадаг дугуйг засаж, өдөрт 100 гаруй унадаг дугуйг засдаг байна.
- Би өдөрт 20 гаруй унадаг дугуй засдаг. Аяндаа эвдрэх буюу зарим хүн зорилготойгоор эвдлэх нь ч бий гэж Чэнхуань нийтийн унадаг дугуй засварын төвийн Ли ярьж байлаа. Энэ засварын газар ажилд орсон 1 жилийн хугацаанд олон янзын эвдрэлтэй таарч байсан.

Нийтийн унадаг дугуйнд бүх талын хяналт шалгалт хийнэ
Тэнгэр дулаарахыг дагаад унадаг дугуй унах хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хотын иргэдэд амар тайван, хялбар таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хөххотын Чэнхуань такси үйлчилгээний ХХК-иас хотын бүх нийтийн унадаг дугуй болон нийтийн унадаг дугуйны зогсоолуудад бүх талын хянан шалгалт, засвар үйлчилгээ хийжээ.
Хөххотын Чэнхуань такси үйлчилгээний ХХК нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн хотын унадаг дугуйны зогсоол дээрх 15900 түгждэг машиныг хянан шалгаж, засвар оруулах, солих буюу шинэчилж өгсөн байна.
- Зарим хүн унадаг дугуйг буцаахдаа зогсоолын түгжих машинд маш ширүүн түлхэн оруулдаг. Энэ шалтгаанаас болж зарим түгждэг машин нь эвдэрдэг гэж унадаг дугуйны зогсоолын машин засаж байсан Зао Гүөвэй ярьж байлаа.

Хөххотын Чэнхуань такси үйлчилгээний ХХК-ийн техникийн засвар үйлчилгээний салбарын дарга Жанвэй:
- Түрээслэх хэрэгцээний нэмэгдлийг дагаад бид ч унадаг дугуйг тасралгүй шинэчилж байна. Компаниас хүмүүсийн түрээслэх оргил үе ирэхээс өмнө амжиж хотын бүх нийтийн унадаг дугуйны зогсоолын түгждэг машинуудыг засварлаж, хотын иргэд унадаг дугуй түрээслэх нөхцөл боломжийг хангана. Мөн тэрээр нийтийн унадаг дугуйг угааж цэвэрлэх ажлыг хийнэ гэж төлөвлөж байна гэжээ.

