solongonews
Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны XI чуулга уулзалт болно
2019-08-16 10:31
Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны XI чуулга уулзалт болно.

    “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн кодидор-2019” уриан дор Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болон гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалт 08-р сарын 15-нд Эрээн хотод боллоо.

Хятад, Монгол, Орос гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалтанд Хятадын 10 гаран муж, хотуудын 20 гаруй компаний 66 төлөөлөгч, Монголын талаас 24 аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Оросын талаас 4 аж ахуйн нэгжийн төлөөлөгч тус арга хэмжээнд оролцож, гурван улсын төлөөлөгчид өөр өөрийн компани төслөө танилцуулсан байна.

Тус арга хэжээгээр дамжуулж, гурван улсын хооронд зөвхөн бүтээгдэхүүний импорт, экспорт хийж байгаа бус, үүний зэрэгцээ оюуны импорт, экспорт хийдэг нь энэхүү арга хэмжээний бас нэг онцлог байв.

Тус арга хэмжээ 08-р сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл 5 хоног үргэлжлэх бөгөөд уулзалтын нээлтийн ажиллагаа, форум, үзэсгэлэн худаалдаа, төсөл танилцуулах хурал болон соёл урлагийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа хамрагдах юм байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл