Үүнд гол болох зургаан шагналыг эрэгцүүлэн тэмдэглэлээ.
Хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Фань Бинбин. ШаньДун мужийн Чин Дао нутагтай. 1998 онд “Сувд гэгэ” телевизийн олон ангит жүжигт тоглосноор нэрд гарч, 2004 онд “Гар утас” нэртэй бүтээлээрээ Хорин долоо дахь удаагийн "Өнөр Цэцэг" шагналын хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн. 2007 онд Дөчин дөрөв дэх удаагийн Тайвань киноны "Алтан Ажнай" шагналын хамгийн шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагналыг гардав. 2016 онд “Би Пань Жиньлянь биш” бүтээлээрээ XI удаагийн Ази тивийн киноны хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртсэний дээр тус бүтээлээрээ Гучин нэг дэх удаагийн Хятад улсын киноны "Алтан тахиа" шагналын хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагнал авсан байна.

Хамгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Дэн Чао. Жян Ши мужийн Нань Чанд нутагтай. 2002 онд “Бага насны хаан” бүтээлд Эевээр засагч хааны дүрд тоглосноор нэрд гарсан. 2006 онд "Өнөр Цэцэг" шагналын хамгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал гардав. 2014 онд түүний найруулсан “Салахын багштан” хошин киноны тасалбарын борлуулалтын орлого 606 сая юаньд хүрч, зуны амралтын хугацааны улсын дотоодын кино ертөнцөд тэргүүлэв. Энэ удаад “Шятам нар зүрхийг төөнөнө” киногоороо хамгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртсэн байна.

Хамгийн шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Ү Яаньшу. Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин. 1959 онд “Урсах усны баярын дуун” кинонд тоглосноор олонд танигдсан. 2016 онд “Бээжин хүн Сиэтлид” бүтээлээрээ Тавин гуравдугаар удаагийн Тайваний киноны Алтан Ажнай шагналын хамгийн шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн. “Нүүсэн нь” нэртэй кинод Ма овогтын ээжийн дүрд тоглож, Хятад улсын гучин нэг дэх удаагийн "Алтан Тахиа" шагналын хамгийн шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагнал авсан байна.

Хамгийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Ван Чяньюань. Ляо Нин мужийн Мүгдэн хотод нутагтай. 2010 онд “Болод Пиану” хошин киногоороо Хорин гурав дахь удаагийн Токиогийн Олон улсын кино наадмын хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал авч, VII удаагийн Хятад, Америкийн кино наадмын хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртэв. “Ноён Ү-г аварсан нь” кинонд Жан Хуагийн дүрийг тоглож, Хятад улсын гучин нэг дэхь удаагийн "Алтан Тахиа" кино наадмын хамгийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин шагнал гарджээ.

Хамгийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Юй Хэвэй. Ляо Нин мужийн Фү Шинь хотод нутагтай. “Түүхийн огторгуй”, “ Буруу машинд суусан нь” “Гурван улсын үлгэр” зэрэг кино, телевизийн жүжгүүдэд тоглож байсан. 2011 онд “Зол жаргал зам дээр” бүтээлээр Хятадын өмнөд орны хамгийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал гардсаны дээр 2012 онд MSN оны хамгийн үнэ өртөгтэй эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн. 2015 онд Хятад улсын орчин үеийн сэдэвт драмын хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал авч, энэ удаад “Би Пань Жиньлянь биш” кинон дахь Жэн Жүнгийн дүрд тоглосноор хамгийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин шагнал гардсан байна.

Хамгийн шилдэг найруулагч
Фен Шяоган. Хунань мужийн Шян Тань хотод нутагтай. 1991 онд “Найруулах багийн үлгэр” бүтээлээрээ үзэгчдэд танигдсан. 1994 онд телевизийн жүжиг болох “Бээжин хүн Нью Йоркд” бүтээлээрээ XII удаагийн Хятад улсын кино телевизийн "Алтан Бүргэд" шагналын хамгийн шилдэг ТВ драмын шагналыг гардав. Хорин тав дахь удаагийн "Өнөр Цэцэг" шагналын хамгийн шилдэг киноны шагнал, XII удаагийн Тайваний киноны "Алтан Ажнай" шагналын хамгийн шилдэг жүжигийг өөрчилж найруулсан шагнал, Тайваний тавин гурав дахь удаагийн кино наадмын Алтан Ажнай шагналын хамгийн шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан. Энэ удаад “Би Пань Жиньлянь биш” бүтээлээрээ хамгийн шилдэг найруулагчийн шагналыг гардсан байна.

Хамгийн шилдэг үлгэрт кино
“Лань Цанжян мөрний үлгэр”. Линь Чаошянь найруулж, Жан Ханюй, Пэн Юйяан, Фэн Вэнжюань нарын тоглосон кино. Энэ кино нь 2011 оны 10-р сарын 5-ны өдөр Хятад улсын 13 усан онгоц жолоодогч “Алтан гурвалжин” оронд хорлогдсон тухай үйл явдлаас сэдэвлэж, Хятад улсын хор цаазлах анги “Алтан гурвалжин” оронд гүнзгийрч, хууль бус этгээдтэй эрэлхэг тэмцсэн аюул түгшүүрт сэдэв юм. Кино нь 2016 оны 9-р сарын 30 -ны өдөр Хятад улсад дэлгэн үзүүлсэн байна.

