solongonews
Шинэ эрин үеийн залуусын дуу
2021-09-01 16:14
Шинэ эрин үеийн залуусын дуу

     "Долоодугаар сарын нэгний одон" медалиар шагнуулсан хүмүүсийн дунд 30-хан настай бүсгүй тодорсон юм. Түүнийг Хуан Вэньшиү гэдэг. Гуанши мужийн Шиньхуа суурингийн Бай Ни тосгоны нарийн бичгийн даргаар ажилладаг. 2019 оны 06-р сарын 16-ны орой Хуан Вэньшиү тосгон руугаа буцаж явах замдаа уулын үерт өртөж маш харамсалтайгаар амь үрэгдэв.

Хуан Вэньшиү бол Бээжингийн Багшийн Их Сургуулийн магистр. Төгссөнийхөө дараа хотод ажиллах, амьдрах боломж байсан ч нутаг буцаж тосгоны иргэдээ ядуурлаас ангижруулахаар сэтгэл шулуудсан нэгэн.

- Нутаг минь намын сайнаар дэгжирсэн. Би намд орж намын ачийг хариулна. Нутаг маань намайг өдий зэрэгт хүргэсэн. Би нутаг буцаж ачийг хариулах ёстой. Эх орон намайг бэлтгэсэн, би эх орны хамгийн шаардлагатай газарт хүрч хамгийн хүнд ажлыг хийж эх орныхоо ачийг хариулна гэж Хуан Вэньшиү үргэлж ярьдаг байв.

Чухамдаа Хуан Вэньшиү шиг залуучууд ядуурлаас ангижрах ажилд хүчээ дайчлан оролцож байгаа бөгөөд улам олон залуучууд хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар сонгох болов. Одоо хөдөөгийн сэргэн мандалтын хөшиг нээгдэж, залуучууд эрч хүчтэй ажиллаж байна.

Бага зэрэг санаа зовох зүйл гарах боловч хүлээлтээр дүүрэн байна

2019 онд Чэнь Жуаньжуань Хунань мужийн Шажөү тосгонд ажиллахаар очив. Дөнгөж Жүн Шань их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөөд шууд хөдөө орон нутаг руу явахдаа:

- Бага зэрэг санаа зовох зүйл гарах боловч хүлээлтээр дүүрэн байна гэж хэлж байсан түүний хувьд хувьсгалын түүхийн ач холбогдолтой энэ нутагт ажиллаж амьдрах болсондоо их азтай, мөн ачаалал их санагдаж байсан биз ээ.

 Тэрээр Шажөү тосгонд ирэхээр тогтсоныхоо дараа өөртөө их олон бэлтгэл шаардлага тавьжээ.

- Би хичнээн олон саад бэрхшээлийг даван туулах ёстой талаар бодож байсан. Маш их бодсоны эцэст 'Гурван даваа'-г даван туулахыг хүсч байна. Эхнийх нь байр суурь. Оюутан цагаа дүүргээд тосгоны боловсон хүчин болж, үүрэг тушаал, байр сууриа өөрчлөх нь таагүй байдалд орж мэднэ. Үүнийг өөрөө зохицуулах шаардлагатай. Хоёр дахь нь "Ойлголцох". Чэнь Жуаньжуань бол Зянси мужийн хүн болохоор Хунань мужид ирээд хэл яриа нь тодорхой хугацаанд дасан зохицох ёстой. Гурав дахь нь "Амьдралын даваа". Өмнө нь Гуанжөү хотод амьдардаг байсан. Гэхдээ одоо хөдөө ирж амьдрах орчин, тав тухтай байдал хязгаартай гэж сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Чэнь Жуаньжуань маш түргэн Шажөү тосгоны ажил амьдралын хэмнэлд дасан зохицсон бөгөөд эдгээр "Гурван даваа"-г саадгүй давжээ.

Ян Лян, Чэнь Хуанжуань хоёрын ялгаа нь Ян Лян хотод аль хэдийн ажилд орсон байв. Гэвч ядуурлыг бууруулах ажилд хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө орон нутгийг зорьлоо. Ийм шийдвэр гаргасан нь түүний өнгөрүүлсэн амьдралын туршлагатай нь холбоотой. Тэрээр бакалавр төгсөөд ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошуунд очиж нэг жил багшилж, дараа нь Бээжингийн Янчин дүүрэгт коллежийн оюутан тосгоны даргаар гурван жил ажилласан.

2019 оны 12-р сард Ян Лян БНХАУ-ын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн сахилгын ажилтан байсан. Ингээд ӨМӨЗО-ны Тунляо хотын Найман хошууны Дайчинтал суурингийн Хашаат багийн нарийн бичгийн дарга, багт сууж ажиллах багийн ахлагч болжээ.

 Юунд энд ирж зүдэрч байна вэ гэвэл Ян Лян:

- Ядуурлыг бууруулах ажилд, мөн хоёр дахь төрөлх нутгийнхаа төлөө хүчин зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж хариулдаг.

Жао Вэньбө Хэбэй мужийн Вэй Шянь Тамхины товчооны ажилтан байсан бөгөөд 2018 онд Шан Лилүө тосгонд томилолтоор ирэв.

Эхэндээ Жао Вэньбөд тийм ч таатай санагдаагүй. Тэгээд ч хот газрын тогтвортой ажил амьдралаа орхин, ядуу амьдралтай хөдөө орон нутагт ирсэн болохоор энд хэд хоног хичнээн хүнд ажлыг хийх эсэхээ ч мэдэхгүй төөрөгдөж байв. Ядуу буурай тосгоны хүмүүсийг хараад Жао Вэньбө:

- Би энэ ажлыг гялалзтал хийх болно гэж зориг шулуудсанаа хэлсэн юм.

- Анх тосгонд ирэх хүсэлт гаргахад би их хялбараар бодож байсан. Хөдөө орон нутагт тосгоны хүмүүстэй хамт ажиллаж амьдран, тэдэнд туслан баяжихад нь туслахыг хүсч байснаас өөр юу ч бодоогүй! гэж ярих Ай Шиү China Taiping Insurance Group-ээс сонгогдож, Ганьсу мужийн Ляндан шяны Шимапин тосгоны нарийн бичгийн даргаар ажиллав. Тосгонд ирж ядуурлыг бууруулах ажилд ханцуй шамлан орох болсон зорилго нь ерөөсөө л залуу хүний эх орноо гэсэн эрч хүч, халуун сэтгэлээс төрсөн юм.

 Статистик мэдээгээр ядуурлын эсрэг тэмцэлд нийт 255 мянган ажлын баг, тосгоны нарийн бичгийн дарга, боловсон хүчнээр гурван сая гаруй хүн, хөдөө орон нутгийн хоёр сая шахам ажилтан болон тосгоны сая сая ажилтнууд ядуурлыг бууруулах их ажлын талбарт урагш тэмүүлж, улс даяар түгэн ажиллаж байна. Тэдний дунд Чэн Жуаньжуань, Ян Лян, Жао Вэньбө, Ай Шиү болон бусад 80-аад онд төрсөн залуус, 90-ээд онд төрсөн залуус багтаж, тэд бүх эрч хүч, ур ухаанаа уралдуулан ядуурлыг бууруулах агуу их үйлсэд өөрийгөө зориулж, сэтгэл хөдөлгөм амжилтыг бүтээлцсэн юм.

"Цус сэлбэх" шаардлагатай, "Цус бүтээх" бүр ч шаардлагатай

 Мөрөөдөл том байж болно. Харин мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид зүтгэх хэрэгтэй. Тосгоны эдгээр залуу нарийн бичгийн дарга, боловсон хүчин өөрсдийн арга барилыг ашиглан тосгоны иргэдэд ядуурлаас ангижирч, аз жаргалтай амьдрахад нь тусалж байна. Жао Вэньбө сэтгүүлчдэд тосгонд анх ирэх үеийн нөхцөл байдлыг:

- Би тосгонд анх ирэхдээ учир ухааныг нь сайн олохгүй байсан. Дэд бүтэц муу, гудамжны гэрэл, хатуу хучилт байхгүй. Учир нь тосгон уулан гууд байрладаг, жилийн турш цаг агаар ихэвчлэн хүйтэн байдаг. Тариалангийн талбай нь хэсэг хэсэгчилсэн, тосгоны байнгын оршин суугчдын дундаж нас 50-иас дээш байв гэж танилцууллаа.

Бодлогыг хэрэгжүүлж, тусламжийн арга хэмжээ авснаар Жао Вэньбө болон бусад хамт олон завгүй болж, хуучирч муудсан тосгон "Амилж" эхэлжээ.

- Замууд бүгд шинээр засагдаж, айл болгонд хүрч, замын хажууд нарны гэрлийн гэрэл суурилуулсан ... гэж Жао Вэньбө хэдэн жилийн туршид гарсан өөрчлөлтүүдийн талаар товчхон танилцуулав.

Ядуурлыг бууруулахад зөвхөн "цус сэлбэх" биш, мөн "цус үйлдвэрлэх" шаардлагатай. Ян Лян нарийн төвөгтэй ажил дундаас аж үйлдвэрийн хөгжлийг атгасан байна.

Хашаат багт олон жилийн турш хүнсний ногоо тариалалт давамгайлж ирсэн. Үргэлж "Найман вангийн ногооны хүрээлэн" гэж нэрлэгддэг байв. Гэсэн хэдий ч технологи, менежмент, үйл ажиллагаа, борлуулалтын туршлага хангалтгүй зэрэг хүчин зүйлээс шалтгаалан олны орлого тийм ч өндөр биш.

Ян Лян тосгонд ажиллаж эхэлсэн цагаасаа бүх тариалангийн талбайгаар орж, тосгоны боловсон хүчин, тариаланчдын төлөөллийн бусад газруудаар очиж туршлага судлахаар зохион байгуулав. Ян Лян бусдын дэвшилтэт туршлага, технологид үндэслэн тосгоны том тариаланчдад үлгэр жишээ, тэргүүлэх үүрэг гүйцэтгэх, сортуудыг нэгтгэх, ургацыг нэгтгэх, үйл ажиллагааг болон менежментийг нэгтгэх, эрчимтэй, өргөн цар хүрээтэй замыг сонгох боломж олгон, мөн хүнсний ногооны үйлдвэрлэлийн тогтвортой сүлжээг бүрдүүлэв.

- Би машин түрээсэлж Бээжинд амьдардаг хүмүүст шинэ ногоо хүргэдэг.   Нийлүүлэлт нь хүрэхгүй. Би хамаатан садантайгаа уулзахаар Бээжинд буцаж ирэхэд хөршүүд маань хаалга тогшиж, надаас шинэ ногоо захиалдаг ч байсан гэж Ян Лян сэтгэл догдлон ярина.

Чэнь Жуаньжуань 2019 онд Шажөү тосгонд анх ирэхэд Шажөү тосгонд  томоохон өөрчлөлт гарч, дэд бүтэц аажмаар сайжирч байв. Гэхдээ тосгоны иргэдийн соёл боловсрол барагтай байлаа. Тэрхүү тосгон хувьсгалын аялал жуулчлалын их нөөцтэй, дээр нь дэд бүтцийг сайжруулвал тосгоны иргэдийг хэрхэн сайн аялал жуулчлал ашиглан орлого олуулах тал дээр Чэнь Жуаньжуань анхаарал хандуулсан байна.

Түүнээс хойш Чэнь Жуаньжуань өрхүүдээр орж, тосгоны иргэдтэй ярилцан, тэдний хэрэгцээг ойлгож, үйлдвэрлэлээ хөгжүүлэх явцад тулгарч буй бэрхшээлийг нь шийдэж өгөхөөр болов. Чэнь Жуаньжуань мөн Шажөү тосгоны "Хоёр хороо"-той хамтран ажиллаж, Шажөү тосгоныг сэргээн босгох төлөвлөгөө гаргажээ.

Чэнь Жуаньжуань тосгоны иргэдийн итгэлийг алдахгүй байхыг хичээн,  өөртөө хөл хөнгөн, толгой сэргэг, зөв сэтгэлтэй, нүд хурц, ам зөөлөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна.

Ай Шиү Шимапин тосгонд анх ирэхэд тэрээр тосгоны иргэдэд таалагдаагүй юм.

- Ийм жаахан хүүхэд чинь юу хийж чадах вэ? Энэ ч ажил хийх маяг байхгүй ээ гэх зэргээр олны хэл амыг олонтаа сонсов. Гэхдээ Ай Шиү сэтгэлээр унасангүй.

 Тосгоны өрхүүдээр зочилж, тосгоны иргэдэд фермийн ажил хийхэд нь тусалж, хамт хооллож, Ай шиү тосгоны иргэдэд зориулсан санал хүсэлт гаргах, бодит бэрхшээлийг шийдвэрлэх гээд хоёр жил шахам ажилласан. Тосгоныхон түүнийг аажмаар таньж эхэлсэн бөгөөд хийсэн олон зүйлийг нь сайшаан магтах болсон юм.

- Энэ бол зүгээр л шүдээ зуугаад, тууштай үргэлжлүүлэх ажил. Нэг нь тосгоны иргэдийн сайхан амьдрал, нөгөө нь коммунистуудын анхны эрхэм зорилго, тиймээс уйгагүй байх хэрэгтэй гэж тэрээр хэлж байлаа.

Тэдний инээж байгааг хараад үнэхээр сэтгэл хангалуун байна

Өнөөдөр ядуурлаас ангижрах тэмцэл бүрэн ялалт байгууллаа. Одоо мөрдөж буй стандартын дагуу хөдөөгийн 98.99 сая ядуу иргэд бүгд ядуурлаас ангижирсан. 832 ядуу шянь ядуу нэрийг авч хаян, 128 мянган ядуу тосгон бүгд ядуу жагсаалтаас гарсан байна. Бүс нутгийн ядуурлыг шийдвэрлэж, туйлын ядуурлыг арилгах хүнд хэцүү ажлыг дуусган, түүхийн хуудаснаа гэрэлтэх бас нэг гайхамшгийг бүтээсэн байна.

Тосгоны фронтод хичээн зүтгэж байгаа мянга мянган залуу нарийн бичгийн дарга, боловсон хүчнүүд туршлага хуримтлуулж, энэ "байлдаанд" нам, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн бөгөөд тэд аажмаар Хятадын гол тулгуур хүч болж байна.

Одоо Шажөү тосгоны амьдралд аажмаар дасаж эхэлсэн Чэнь Жуаньжуань энэ нутагт үнэхээр хайртай болж эхэлжээ. Сонгогдсон оюутнуудын сургалтын шаардлагын дагуу Чэнь Жуаньжуань тодорхой хугацаанд Чэньжөү хотын захиргааны албанд очиж суралцах шаардлагатай болов. Тосгоныхон түүнийг Шажөүгээс явах гэж байна гэж бодон нэг шөнийн хооронд түүнд хоёр хос гутлын ул оёж өгөөд:

- Чи Шажөүгийн төлөө их зүйл хийсэн. Төрсөн хотоосоо Шажөүгийн гэрэлт ирээдүйг зорьж, маш их зүйлийг зориулсан. Манай гэр бүлийн нэрийн өмнөөс танд баярлалаа гэж Чэнь Жуаньжуаньд ирүүлсэн сэтгэлийн үгсийг дурсан хэлэхдээ түүний хоолой нь зангирч байлаа.

 Ядуурлаас ангижрах ажлын явцад Жао Вэньбө ажлын арга барилд илүү анхаарал хандуулж, тогтсон ажлаа дуусгахаас гадна тосгоны буурал настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлахын тулд шаардлагатай үед өөрийн мөнгөнөөсөө гаргах ч удаа буй.

- Тэдний инээж байгааг хараад үнэхээр сэтгэл хангалуун байна гэж байлаа.

Өнөөдрийн Шан Лилүө тосгон, бороо орсон ч хаа сайгүй шаварлаг байхаа больсон. Уулын аадар бороо тосгонд нөлөөлөхөө больсон, шөнө замын гэрэл асдаг, жуулчдын автобус тосгон руу шууд явдаг, ядуу өрхүүд ядуурлаас ангижирсан ...

Ай Шиу мөн албан тушаалдаа амжилт гаргасан. Ши Мапин тосгон чинжүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, Ай Шиү мэргэжилтнүүдийг урьж, тосгоны иргэдэд сургалт явуулан суваг засах, бордоо, хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэлийн цех барих хөрөнгийг танилцуулав. 2021 онд жимсний ургац сайн байж, нийт орлого 600 мянган юаньд хүрч, өрхийн дундаж орлого бараг 10000 юаниар нэмэгдсэн тооцоо гарчээ.

- Чинжүүний ургац итгэл найдвар өгч, өөртөө улам итгэлтэй болгосон гэж Ай Шиү ярив.

Ядуурлыг бууруулах ажил амжилттай дууссан боловч энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл-хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажил эхлэв.

Энэ оны 05-р сард ХКН-ын Төв Хорооны Ерөнхий Тамгын газраас "Тосгоны нарийн бичгийн дарга, ажлын багийг үндсэн тосгонуудад тасралтгүй сонгон томилох тухай санал"-ыг нийтэлж, ядууралтай тэмцэх тосгоны нарийн бичгийн дарга, ажлын багийг томилох, сонгон шалгаруулах чухал туршлагыг нэгтгэн, ашиглахыг хүссэн байна. Орчин үеийн социалист орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аялалд бид хөдөөгийн сэргэлтийг цогцоор нь сурталчилж, ядуурлыг бууруулсан үр дүнг нэгтгэн өргөжүүлж, хөдөөгийн хөгжил сэргэлтийг боловсон хүчин бэлтгэх, сургах өргөн орон зайгаар хангаж өгсөн байна.

Энэ бол залуучуудын амбицаа харуулах, ард түмэндээ үйлчлэх бас нэгэн өргөн тайз юм. Залуучууд хөдөө орон нутагт залуучуудын дууг дахин дуулах болно.

Хэдэн сарын дараа Чэнь Хуаньжуаний хоёр жилийн хөдөө орон нутаг дахь үйлчилгээний хугацаа дуусахад:

- Би үлдэж, энэ ажлаа үргэлжлүүлэн хийж, хөдөө нутагтаа хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна гэж хэлж байлаа.

Энэ оны 02-р сард Ян Лян улсын ядуурлаас ангижруулах ажилд зүтгэл үзүүлсэн тэргүүний хүнээр шалгарсан нь түүний ажилд том урам хайрласан юм. Ян Лян:

- Бид хүнсний ногооны тэргүүлэгч аж үйлдвэрийн бодит байдалд тулгуурлах, ухаалаг хөдөө аж ахуйг тэргүүлэх, шинэ эрин үеийн соёл иргэншлийн төв байгуулах, 'хоёр хороо'-ны багийг сонгох гурван талаас ажлаа эхлүүлэхийг хүсч байна. Мөн тосгоны иргэдтэй хамтран Хашаат багийг цэцэглэн хөгжсөн аж үйлдвэр, амьдрах тав тухтай эко орчин, хөдөөгийн соёл иргэншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдралтай хөдөө тосгон болгохын тулд шаргуу ажиллана гэдгээ илэрхийлэв.

 Шажөү тосгоны иргэдийн Чэнь Жуаньжуаньд хийж өгсөн гутлын улавч

         Шажөү тосгоны иргэн Чэнь Жуаньжуаньтай (баруун талд) хийсэн вичат яриа

 Ян Лян ядуу гэр бүлийг халамжилна

                 Жао Вэнбө ядуу өрхүүдэд судалгаа хийнэ

                        Ай Шиү чинжүүний модны ургалтыг шалгаж байна

Зохиогч: Нийтлэл: ЖАН И ЧИ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл