
Гуравдугаар сарын 29-нд нэгэн компанийн хариуцлагатан онлойн үйлчлэх машинаар үйлчлүүлж байна. Бизнесийн орчныг тасралтгүй сайжруулах, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хөххотын Юйчуань дүүрэг хилээр орж гарах, татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, тэтгэмжийн сан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, замын хөдөлгөөний зохицуулалт, ус, цахилгаан, дулаан гэх мэтийн төлбөр тооцоо хийдэг өөрөө өөртөө үйлчлэх терминалуудыг нэгтгэж төрийн үйлчилгээний танхим “7×24 цагийн төрийн үйлчилгээний супермаркет” байгуулжээ. Ингэснээр иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хурдан шуурхай үйлчилгээг нэг дороос авах боломжийг хангасан байна.



