solongonews
2016 онд Алибаба, Ма-И группийн татварын хэмжээ 23 тэрбумд хүрэв
2017-01-06 10:20
Алибаба, Ма-И группийн 2016 оны татварын хэмжээ 23 тэрбум 800 сая юаньд хүрчээ.

Алибаба групп энэ сарын 3-нд гадаадынханд хандан 2016 оны жил тутмын татварын байдлын талаарх бүртгэлийг мэдээлжээ. Үүнд: Алибаба, Ма-И группийн 2016 оны татварын хэмжээ 23 тэрбум 800 сая юаньд хүрчээ. Алибаба групп: - 2016 онд уг компани наад зах нь 200 тэрбум юанийн татвар төлж, 30 сая гаруй хүнд ажлын байр гаргасан гэжээ.

Бүртгэлд харуулснаар, Алибаба групп 2015 онд 17 тэрбум 800 сая юаний татвар төлсөнтэй харьцуулахад 2016 оны татварын хэмжээ 33 хувиар нэмэгдсэн байна.

2016 онд, хэрэглээний тоо хэмжээний нэмэгдэл нь дээд зэрэглэлийн үйлдвэрлэл, бөөний худалдаа, ложистикийн нэмэгдэл зэргийг дайчилснаас болсон аливаа татварын хувь нэмэр, анх удаа 200 тэрбум юаниас давах төлөвтэй байна гэж Алибаба групп тэмдэглэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл