solongonews
”Хайрын цэцэрлэг” тоглолт
2014-11-05 11:28
”Хайрын цэцэрлэг” нэртэй хамтарсан уран бүтээлийн цэнгүүн

        МЗЭ-ийн шагналт, "Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн яруу найрагч В.Нэргүй, яруу найрагч С.Ууганбаяр нар 11-р сарын 14-нд Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулгад "Хайрын цэцэрлэг" нэртэй хамтарсан тоглолтоо толилуулахаар зэхэж байна. Хоёр найрагч багын найз, яруу найрагч Б.Эрдэнэбулган агсаныг  дурсан хүндэтгэж, төрсөн нутагт нь энэхүү тоглолтоо хийхээр болжээ.

Тэд өнгөрсөн сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд “Хайрын цэцэрлэг” нэртэй уран бүтээлийн цэнгүүнийг амжилттай зохион байгуулсан юм.

               МЗЭ-ийн шагналт, "Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн яруу найрагч В.Нэргүй

         Тоглолтод хоёр яруу найрагчийн шүлгээр бүтсэн дуунууд дуулагдаж, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Монгол Улсын ардын жүжигчин Б.Зангад, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир зэрэг Монголын нэр хүндтэй яруу найрагчид, "Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн уран бүтээлч анд нөхөд нь, мөн жүжигчин Л.Нурбулан, дуучин Б.Баяр-Отгон нарын бусад уран бүтээлчид оролцон өөрсдийн уран бүтээлээ өргөж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

  МЗЭ-ийн шагналт, "Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн яруу найрагч С.Ууганбаяр

Дашрамд дурдахад яруу найрагч В. Нэргүй 2012 онд ӨМӨЗО-ны Хөххотноо зохиогддог Дархан хэл яруу найргийн наадамд Монгол Улсаас амжилттай оролцож байсан юм.                                      Яруу найрагчдын хамтарсан тоглолтод болон цаашдын уран бүтээлд нь гялалзсан амжилт хүсье.

          Яруу найрагч С.Ууганбаяр,жүжигчин Л.Нурбуланы хамт

МУ-ын ардын жүжигчин Б.Зангад

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир

"Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар

          Дуучин Б.Баяр-Отгон

                                                            Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл