
Саяхан даатгалын зуучлагч Ихэ даатгалын компани төв байраа Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүс рүү нүүлгэж, бизнес эрхлэх цар хүрээгээ өргөтгөх зөвшөөрөл авч, Хятадын эх газрын бүх компани, хувь хүнд эрсдэлийн бүх төрлийн лавлах үйлчилгээ, ажилтан ажилчдын халамж, даатгалын зуучлах үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.
Энэ бол Шанхайн чөлөөт худалдааны бүсийн банк санхүүгийн нээлттэй байдлаа өргөтгөх цуврал бодлого, арга хэмжээний үр дүнгийн нэг жишээ юм.
21-нд Шанхайн чөлөөт худалдааны бүсийн удирдан хамаарах хороо банк санхүүгийн гадаадад нээлттэй байдлыг өргөтгөх ажлыг түргэтгэх хурал хийж, Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийн банк санхүүгийн үйлчилгээний гадаадад нээлттэй байдлыг улам өргөтгөж, нээлттэй байлгах шинэ давуу тал бий болгох тухай санал, дүрэм боловсруулан нийтэлжээ.
