solongonews
Хятад-Тайланд сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-03-14 16:52
Хятад-Тайланд сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хятад, Тайландын холбогдох албад идэвхтэй зөвлөлдөж 03-р сарын 13-ны өдөр “БНХАУ-ын Үндэсний Хэвлэл, нийтлэлийн газар,Тайландын хаант улсын шинжлэх ухааны судалгаа, инновац, Боловсролын яамтай сонгодог бүтээлийг орчуулах, хэвлэн нийтлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь Хятад, Тайландын хооронд сонгодог бүтээлүүдийг орчуулах, хэвлэн нийтлэх төслийг албан ёсоор эхэлснийг тэмдэглэж байна.

Хятад, Тайланд хоёр орны сонгодог 50 бүтээлийг ойрын таван жилд хамтран орчуулж, хэвлүүлэх бөгөөд хоёр орны ард түмний хооронд илүү гүнзгий ойлголт, нөхөрлөлийг ахиулан дэмжихийн тулд сайн олон бүтээлийг орчуулж, "Хятад, Тайланд гэр бүл болж" соёлын хишиг хүртээх юм. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь Хятад-Тайландын хэвлэлийн солилцоо, хамтын ажиллагааны түүхэн амжилт юм. Энэ нь шинэ боломжуудыг авчирч, хоёр орны иргэд хоорондын солилцоо, харилцан суралцах талыг гүнзгийрүүлэх шинэ түлхэц болно.

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл