Нэгдүгээр сарын 14-ний үдээс хойш ӨМӨЗО-ны УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Яапин үндэстний цөөнхийн этгээдийн ярилцах багт хүрч, гишүүдийн хамт “Засгийн газрын ажлын тайлан”-г ярилцав.
Рэнь Яапин онцлохдоо, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Өвөр Монголын Өртөө Засах Орны Засгийн газрыг төлөөлөн хийсэн “Засгийн газрын ажлын тайлан” нь Намын Төлөөлөгчдийн Их Хурлын мэдүүлэлттэй авцалдаж байна. Гишүүд Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд сул оролцохдоо байдлыг ойлгон төрийн явдлыг ойлгох, төрийн явдалд оролцон төрийн явдлыг зөвлөх завшаанаа нандигнан, тушаал хариуцлагаа хянамгай гүйцэтгэж, арга бодлогоо идэвхтэй дэвшүүлэх хэрэгтэй гэв.
Мөн тэрээр онцлохдоо, “Засгийн газрын ажлын тайлан”-д “Үндэстний нэгдлийн үйлсийн шинэ байдлыг хичээн нээнэ” гэж тусгай нэг чухал ажил болгон дурдсан нь Өвөр Монголын онцлог болон орны байдалтай нийцнэ. Нэгдэл бол даруй тэнцвэртэй, давшилт бол даруй хөгжил болно. Хятад улсын анхны мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн Өөртөө Засах Орон болсны хувьд урт хугацааны турш Өвөр Монгол нь Хятад улсын бага бус дэмжлэгийг хүртэж, Өөртөө Засах Орноос бас ядуу хоцронгуй газар нутаг, үндэстний цөөнх төвлөрөн суугаа газар нутаг тийш илүү хөнгөлөлттэй төрийн бодлогоор дамжиж баян ядуугийн ялгааг багасгав гэжээ.
Гишүүдийн ярилцсан ядуурлыг бууруулах асуудалд чиглүүлэн Рэнь Яапин онцлохдоо, хөрөнгө мөнгийг үнэнхүү ядуу хүндрэлтэй хүмүүст зориулж, тогтсон цагтаа чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ.
