solongonews
Бэлэн бүтээгдэхүүний үнийн 1/3 нь “биет бус хөрөнгө”-нөөс ирдэг
2017-11-23 16:15
Саяхан Женев хотод Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага “Дэлхийн оюуны өмчийн тайлан-2017: Олон улсын үнийн гинжин хэлхээн дэх биет бус хөрөнгө” сэдэвт тайлан нийтэлжээ.

      Тайланд голдуу ухаалаг гар утас,кофе, нарны зайн хавтангийн салбарт анхаарал тавьж, компаниудын үйлдвэрлэлийн   олон улсын үнийн гинжин хэлхээнд судалгаа хийсний үр дүнд, олон улсад   борлуулагдсан бэлэн бүтээгдэхүүний үнийн 1/3 орчим хувь нь брэнд, дизайн,   технологи зэрэг биет бус хөрөнгөөс бүтээгдсэнийг нотолжээ. Энэ нь мөн,   бүтээгдэхүүн дэх биет бус хөрөнгийн үнэд анх удаа статистик тооцоо хийсэн явдал   болов. Энэ тухай ХОУР-гоос Швейцарьт суугаа сэтгүүлч Жан Чяньхао мэдээлж байна.

“Олон улсын үнийн гинжин хэлхээн дэх биет бус хөрөнгө” хэмээх энэ тайланд, технологи, дизайн, брэнд зэрэг биет бус хөрөнгө олон улсын аж үйлдвэрлэлд зангилаа үүрэг гүйцэтгэж байна гэж   тэмдэглэжээ. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий захирал Фрэнсис Харри: Өнөөгийн олон улсын үнийн гинжин хэлхээн дэх биет бус хөрөнгө аажмаар компани   нэгжийн ашиг орлого, хувь заяаг шийдэж, бүтээгдэхүүний зах зээлд амжилтад хүрэх нормыг тогтоож байна. Оюуны өмчийн эрх нь компаниуд биет бус хөрөнгийн   өрсөлдөөний давуу талаа хадгалах чухал арга барил болж байгаа тул энэ нь Дэлхийн   Оюуны Өмчийн Байгууллагаас биет бус хөрөнгийн үнэд судалгаа хийсний гол  шалтгаан” гэж хэлсэн байна.

“Бид юуны учир энэ судалгааг хийж байгаа вэ гэвэл, ялангуяа сүүлийн 20,30 жилд бидний үйлдвэрлэлийн арга хэлбэр, онцгойлон   технологийн талд өөрчлөлт гарч, биет бус хөрөнгө олон улсын үйлдвэрлэлийн  өөрчлөлт шинэчлэлтэд чухал үүрэг гүйцэтгэх нь түгээмэл үзэгдэл болжээ. Бидний   өгүүлэн буй биет бус хөрөнгө гэдэг нь, бүтээгдэхүүний судалгаа, дизайн, брэнд,   борлуулалт гэх зэрэг үйлдвэрлэлийн явц дахь биет бус хөрөнгө оруулалт юм. Энэ нь  цаашид олон улсын үйлдвэрлэлд маш чухал нөлөө үзүүлэх магадлалтай   байна.”

Тус тайланд анх удаа бүтээгдэхүүн дэх биет бус хөрөнгийн үнэд тооцоо хийж, олон улсад борлуулагдсан бэлэн бүтээгдэхүүний үнийн 1/3 орчим хувь нь биет бус хөрөнгөөс эх үүсвэртэйг   тодруулсан байна. Энэ тухай Фрэнсис Харри ингэж ярьж байна.

“Бид энэ удаагийн тайланд анх удаа олон улсын   үнийн гинжин хэлхээн дэх “биет бус хөрөнгө”-ийн үнэд тооцоо хийв. Үнэ нь бэлэн   бүтээгдэхүүний нийт үнийн 1/3 орчим буюу 30.4 хувийг эзэлж, нийт 5.9 их наяд   америк доллартой тэнцэх тооцоо гарч байна. Иймээс “биет бус хөрөнгө” ер бусын   хувь нэмэртэй гэж хэлж болно. Дэлхийн олон газрын бодлого тогтоогчид энэ тал   дээр анхаарал хандуулах ёстой. Учир нь “биет бус хөрөнгө” олон улсын үнийн   гинжин хэлхээнд нэвтрэх гол цэг төдийгүй бүтээгдэхүүн болон үйлчилгээний эцсийн   үнийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.”

“Дэлхийн оюуны өмчийн тайлан-2017”-д   ухаалаг гар утас, кофе, нарны зайн хавтангийн салбарыг голлон судалжээ. Ухаалаг   гар утасны салбарт, Apple, Samsung 400 америк доллараас дээших үнэтэй чанартай   гар утасны зах зээлд дийлэнх байр суурь эзэлж, зах зээлийн хэмжээгээр 57 болон   25 хувийг тус тус эзэлжээ. Энэхүү нарийн тодорхой хуваарилсан салбарын зангилаа   биет бус хөрөнгөд технологи, программ хангамжийн зураг дизайн, брэнд зэрэг багтдаг. Apple компани 810 орчим ам.долларын үнэтэй iPhone 7 гар утсыг   борлуулахад, ойролцоогоор гар утас нэг бүрийн борлуулалтын ашиг орлогын 42 хувь   нь Apple компанид ордог байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэлийн биет бус   хөрөнгө өндөр үр ашигтай байгааг харуулж байна. Huawei, Samsung компанийн  чанартай, ухаалаг гар утасны үнэ, борлуулалтын хэмжээ харьцангуй бага боловч мөн   бага бус ашиг орлого олж буйг тайланд тэмдэглэжээ. Тайланд мөн, ухаалаг гар   утасны компани, технологи нийлүүлэгч бизнес нэгжүүд патент, шошго, аж үйлдвэрийн   бүтээгдэхүүний гадаад дизайнд хэтэрхий их түшиглэж байгаа ба эдгээр биет бус   капитал тэдэнд их хэмжээний хариу ашиг хүртээсэн хэмээн үзсэн   байна.

Кофены салбарт хийсэн судалгаанаас   үзвэл, шинэ хэрэглээ үнийг илүүд үзэх байдал давамгайлах болжээ. Тус салбарын  патентын эрхийн тоо баримтыг бүртгэсний үр дүнд, кофены салбарын ерөнхий ханган   нийлүүлэлтийн гинжин хэлхээ, үүнд кофены шош боловсруулах, кофены бүтээгдэхүүн  салган борлуулах шинэчлэлийн үйл ажиллагаа хэрэглэгчдэд улам ойртож байна. Тасралтгүй өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн дуршил дэлхийн кофены үнийн гинжин хэлхээг аажмаар өөрчилжээ. Жишээ нь, сүүлийн үеийн хэрэглэгчид кофенд төдийгүй   бүтээгдэхүүний гарал үүсэл, үүх түүхийг илүү сонирхдог болж, үүний төлөө өндөр   үнэ төлдөг болсон байна. Иймээс, тасралтгүй өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн дур   сонирхолд нийцүүлж кофены бизнес эрхлэгчид, холбогдох улс орнууд хүртэл өөрийн брэндийн стратегиа гаргахын төлөө хүчин зүтгэж байна.

Тус тайлангийн гурав дахь хэсэгт нарны зайн хавтангийн салбарт хийсэн судалгааг танилцуулсан байна. Технологийн   шинэчлэл биет бус хөрөнгийн гол хэлбэр болсны хувьд, энэ нь мөн олон улсын нарны   зайн хавтангийн үйлдвэрлэлийн үнийн гинжин хэлхээнд гүнзгий өөрчлөлт гаргажээ.Тайланд тэмдэглэснээр, 2008-2015 онд нарны зайн хавтангийн үнэ нийтдээ 80 орчим   хувиар буурсан байна. Нарны зайн хавтан нь дээд зэргийн мэргэжлийн бүтээгдэхүүн   байснаа хямд өртөгтэй бүтээгдэхүүнд шилжиж, ялангуяа компаниудилүү хүчирхэг   тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх замаар бүтээгдэхүүний зардлыг бууруулж, технологийн шинэчлэлээр нөхөхийн зэрэгцээ үр ашгаа нэмэгдүүлж, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг нээжээ. Иймэрхүү хэрэглээний зах зээлд, компани ба бүтээгдэхүүний брэнд хэрэглэгчдийг татах, төслийн хөрөнгө босгоход тус болох   хамгийн чухал биет бус хөрөнгө болж өгдөг байна.

2011 оноос хойш, АНУ, Европ, Япон зэрэг  нарны зайн хавтангийн үйлдвэрлэлийн инновацийн эх үүсвэр орнуудад патентын эрх  авах өргөдлийн хэмжээ ихээр буурч, харин Хятад улсын тус салбарын патентын эрхийн өргөдөл тасралтгүй нэмэгджээ. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын эдийн   засаг судлаач Карстен Финк энэ тухай сэтгэгдлээ ярилаа.

“Бодит жишээнүүдийг судалсан үр дүнд, зарим хөгжиж буй орнууд хэрхэн амжилтад хүрч чадсан нь нотлогдлоо. Тухайлбал, нарны зайн хавтангийн салбарт Хятадын компаниуд ерөнхийлсөн стратеги хэрэглэн биет бус   хөрөнгийг тогтоон барьж, тоног төхөөрөмж худалдан авч, технологийн инженерийг   татан оруулсан байна. Ингэснээр одоо Хятадын компаниуд нарны зайн хавтангийн  дэлхийн зах зээлд тэргүүлэх байр сууртай байна.”

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага жил бүр хоёр удаа “Дэлхийн оюуны өмчийн тайлан” гаргадаг ба гаргах бүртээ оюуны өмчийн   ямар нэг салбарын тодорхой чиг хандлагад анхаарал хандуулдаг. Өмнөх удаагийн тайланд шинэ инновациар эдийн засгийн өсөлтийг дэмжих хэлбэр, дэлхийн зах зээл   дэх брэндийн үүрэг чадвар, өөрчлөлт шинэчлэлтийн явц дахь инновац зэрэг сэдвийг хөндсөн юм.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл