solongonews
Авто замын түүхэн дэх гайхалтай бүтээл
2022-01-07 09:44
Авто замын түүхэн дэх гайхалтай бүтээл - 68 эргэлттэй 6.3 километр зам


Зам тээврийн яам "2021 оны Хөдөө тосгоны шилдэг арван зам" болон нэр дэвшигчдийн замуудын тухай зарлал"-ыг 01-р сарын 04-ний өдөр нийтэлж, Юньнань мужийн 68 эргэлттэй зам 2021 оны "Миний үүдэнд байгаа зам-хамгийн гайхалтай зам"-ын жагсаалтад шалгарчээ.

68 эргэлттэй зам нь Юньнань мужийн Куньмин хотын Йилян шяньд байрладаг. Энэ нь Йилянь шяниас Жин-Ан Шао тосгон хүрэх зам юм. Энэхүү зам нь Мин, Чин гүрний үеийн "Тунжин өргөн зам" буюу "Эртний цайны морин зам" хэмээгддэг байжээ.

Энэхүү зам нь 1995 онд баригдсан. Зам барилгын ажлын зардлыг хэмнэх үүднээс уулын дам нуруугаар дамжуулан, 6,3 километр уулын замд 68 эргэлттэй баригджээ. Дунджаар 100 метр нэг эргэлттэй байж, үүгээрээ дэлхийн хурдны замын түүхэнд гайхамшиг гэж тооцогддог. Ялангуяа 68 эргэлттэй замыг агаараас харахад яг л ууланд суусан аварга луу шиг байгаа нь үнэхээр цочирдмоор.

Өдгөө 68 эргэлттэй зам нь Илян шяний уул авирах, явган аялал хийх, дугуй унах хамгийн сайхан зам, аялагч болон гэрэл зурагчдын “диваажин” юм. Баяр дурсгалын өдрүүдээр болон интоор цэцэглэх, сарнай цэцэглэх улирал бүр маш олон жуулчид ирж сонирхдог. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл