solongonews
Төлөөлөгч Цагаадайн санал
2016-03-08 15:22
Үндэстний боловсролын асуудлыг шийдвэрлэх тухай санал ”Хоёр чуулган”-д дэвшүүлнэ.

“Ядуурлыг бууруулахад мэдлэг оюун чухал.” Энэ үг соёл боловсролын улс орны алс ирээдүйн хөгжил дэх чухал чанарыг гүйцэд харуулна. Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын илтгэлд дурдсан 2016 оны гол хийх найман ажлын нэг болох “Ардын амьдралыг батлан сайжруулж, нийгмийн төлөвлөлтийг чангатгах” хэсэгт хөдөө тосгоны багшийн тэтгэврийг дээшлүүлэх тухай тодорхой дурджээ. Энэ удаагийн хуралд хөдөө тосгоны сургуулиар байнга оршиж байгаа асуудалд судалгаа хийж санал бэлтгэж ирсэн Цагаадай төлөөлөгчийн зорилготой нийцэж байна.

Цагаадай төлөөлөгч энэ жилийн хуралд “БНХАУ-ын багшийн хууль”-д хөдөө тосгоны сургуулийн багшийн асрамж ойлгомжийг дээшлүүлэх тухай” санал дэвшүүлэв. “Хот балгасын хөгжлийг дагаад бүх газар орон, хөдөө тосгоны сургуулийг хасан нийлүүлэхээр дамжаад, сургууль эрхлэх нөхцөл болон багшийн ур чадвар бүтцийг нэмэгдүүлж, сургууль эрхлэх чанарыг дээшлүүлж байна. Гэвч бүх газар орны байдал тэнцвэргүй тул хөдөө тосгоны багшийн төрийн бодлогыг цаашид төгөлдөржүүлэх хэрэгтэй” гэж Цагаадай төлөөлөгч саналынхаа тухай ярив.

Цагаадай төлөөлөгч бол Ордос нутагтай олон жилийн турш боловсролын салбарт зүтгэж явсан ардын багш. Бүх Хятадын ардын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа тэрээр үндэстний боловсролын талд оршиж байгаа асуудлыг анхан шатны сургуулиудаар судлан мэдэж, ӨМӨЗО ба бүх Хятадын хоёр чуулганаар жил дараалан дэвшүүлж, зарим санал нь нэлээд сайн шийдвэрлэгдсэн байна. 2015 оны хурал дээр түүний дурдсан улсын гол их дээд сургуульд элсэх монгол сурагчдын тоог нэмэгдүүлэх тухай саналыг нь холбогдох байгууллага нэгж сайхан хариулт өгч билээ.

“Би төрийн хуралд боловсролын тухай асуудлыг дэвшүүлсэн нь хэдэн талын асуудлыг бодсон. Нэг, хөдөө тосгоны сургуулийн багшийн ур чадварыг сайжруулах, залуу багш нарыг хөдөө тосгонд үлдээх хэрэгтэй болоод байна. Хоёр, хөдөө тосгоны сургуулийн заа аргыг хот балгасны сургуулийн стандартаас өндөр байлгах тал дээр хянан тогтоох хэрэгтэй. Гурав, хөдөө тосгоны сургууль эрхлэх зардал мөнгөний стандартыг хотынхноос өндөр байлгавал таарна.

Үндэстний боловсролын салбарт олон жил шуурхай ажиллаж явсан Цагаадай төлөөлөгч боловсролын салбарт оршиж байгаа асуудлыг төрийн хуралд дэвшүүлж, үндэстний боловсролын хөгжлийн зам дахь асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхийг өнөө маргаашийн том үүрэг болгож яваа юм.

Зохиогч: Бао Жиньшань, Санрантуяа, Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл