solongonews
Өмнөд Африкаас оруулж ирсэн Хятадын тэжээлийн эрдэнэшишийн анхны хөлөг онгоц Хонконгод ирлээ
2023-05-05 09:13
Өмнөд Африкаас оруулж ирсэн Хятадын тэжээлийн эрдэнэшишийн анхны хөлөг онгоц Хонконгод ирлээ

    Өмнөд Африкаас Хятадын оруулж ирсэн тэжээлийн эрдэнэшишийн анхны хөлөг онгоц 05-р сарын 04-ний өдөр Гуандүн дахь Маюүн боомтод ирлээ. Дэлхий дахины эрдэнэшишийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгах гэсэн Хятадын хүчин чармайлт бас нэг чухал алхам боллоо. Хатуу хяналтыг дамжсаны дараа энэхүү 53 мянган тонн тэжээлийн  эрдэнэшишийг тэжээлийн аж ахуйн нэгжийн байгууллагуудад түргэн шуурхай нийлүүлнэ. Эрдэнэшиш нь Өмнөд Африкийн хамгийн чухал орон нутгийн ургац бөгөөд бүх ургацын 40 хувь орчим хувийг эзэлдэг. Өмнөд Африкийн эрдэнэшишийн үйлдвэрлэл, экспортын хэмжээ дэлхийн хамгийн тэргүүн эгнээнд байна.

  Тодруулбал, энэ оны 1-р сард Бразилийн эрдэнэшишийн экспортын суваг Хятадад нээгдсэний дараа COFCO групп цаашид Өмнөд Африкийн эрдэнэшишийн экспортын сувгийг Хятад руу нээсэн бөгөөд дэлхийн эрдэнэшишийн нийлүүлэлтийн хэлхээг тогтвортой байлгахад бас нэгэн чухал алхам хийсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл