solongonews
Арилжаа үйлчилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөнө
2016-11-03 11:10
Арилжаа үйлчилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөнө.

Шанхайд болсон Хятадын олон улсын аж үйлдвэрийн 18-р яармагаас сурвалжлагч өнөөдөр мэдээлснээр, 2017 онд Хятадын арилжаа үйлчилгээний зориулалттай анхны AIS хиймэл дагуулыг Тай Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-4 C зөөгч пуужингаар хөөргөхөөр төлөвлөж байна.

АIS гэдэг нь Сансрын хөлгийн "Автомат таних систем" хэмээх товчилсон нэр юм. АIS систем нь тэнгисийн хэргийг хянаж удирдах чухал хэрэгсэл юм. Сүүлийн жилд АНУ, Канад, Европын хиймэл дагуулын AIS салбар маш хурдтай хөгжиж, бүх дэлхийн хэмжээний арилжаа үйлчилгээний зориулалт бүхий AIS дагуулуудыг бий болгосон байна. Одоогоор Хятадын арилжаа үйлчилгээний зориулалт бүхий AIS хиймэл дагуул хөгжлийнхөө эхний шатанд байгаа ажээ.

Хятадын арилжаа үйлчилгээний зориулалттай анхны AIS хиймэл дагуулыг Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн группийн Шанхай дахь сансрын технологийн судалгааны хүрээлэнгээс ерөнхийд нь судлан бүтээсэн юм.11 дүгээр сарын 1-нд Шанхайн сансрын технологийн судалгааны хүрээлэн болон Бээжингийн Хэ Дэ сансрын технологийн хязгаарлагдмал компани Жү Хайд судлан гүйцэтгэх болон стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Найруулагч: ..
Эх сурвалж : china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл