solongonews
Хятадын цахим жижиглэнгийн худалдааны зах зээл тэргүүлж байна
2021-01-20 13:35
Хятадын цахим жижиглэнгийн худалдааны зах зээл тэргүүлж байна.

Ардын Өдрийн Сонин: Сурвалжлагч 19-нд Худалдааны яамнаас мэдээлснээр, 2020 онд бодит бараа бүтээгдэхүүнийг интернет сүлжээгээр дамжин худалдаалсан жижиглэнгийн борлуулалтын мөнгөн дүн 9.8 их наяд юань хүрч, 14.8% өссөн байна. Нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээнд эзлэх харьцаа 24.9%-д хүрч, манай улс залгаагаар 8 жил цахим жижиглэнгийн худалдааны хамгийн том зах зээл болов.

Худалдааны яамны холбогдох албан тушаалтны танилцуулснаар, Хятад улсын шинэлэг хэрэглээ түргэн хөгжиж, онлайн, офлайн худалдаа уялдаатай болов. Бүтэн жилийн буухиа шуудангийн илгээмжийн тоо 83 тэрбум 360 сая ширхэгт хүрч, цахим бизнес эрхэлдэг нэгжүүд нийт 20 сая удаагийн худалдааны шууд нэвтрүүлэг хийсэн байна. Жижиглэнгийн худалдааны компани нэгж дижиталжих шинэчлэлтээ түргэтгэн, онлайн борлуулалт ба бараа бүтээгдэхүүнийг гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг ихээхэн хөгжүүлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл