- Бага залуу байхын монгол гэртээ амьдраад ирсэн ч өтлөх үзүүр хоймор эзлэх буянтай л яваа минь цаг нийгмийн сайхных хүүхэн минь гэж Цэрэн гуай аягатай цайгаа оочлон тайван налайх нь цаанаа нэг л амгалан. Тэрээр Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын малчин бөгөөд одоо ч монгол гэрээ отор нүүдлээ хөөгөөд явж байна.

70 насыг дөхөж яваа гэхэд итгэмээргүй чийрэг тэнхлүүн буурлыг харахаар биеийн эрүүл, ухааны саруулд гайхан шүтмээр. Гэхдээ буурал туж ийм эрүүл тэнхлүүнээр туулаад ирсэн биш, тархины судасны өвчнөөс болж тал бие нь санаснаар нь зарагдахгүй болж байжээ. Гэвч даруйхан эмнэлэгт тууштай эмчилгээ хийлгэснээс одоо эрүүл үетэйгээ ямар ч ялгаагүй болж, өтлөх насныхаа жаргалыг эдлэн яваа ажээ.
- Хуучин бол энэ өвчнийг ингэж сайхан эмчилж чадахгүй. Одоо цаг эмнэлэг хөгжөөд ихэнх өвчнийг эмчилдэг болжээ. Сайхан цаг аа гэж Цэрэн гуай цагийн сайхныг магтан ярив.
Буурлын амнаас гарах “хуучин цаг” гэдэг нь чөлөөлөгдөхөөс өмнөх үеийг хэлж байгааг бид асууж мэдлээ. Үнэхээр ч өнгөрсөн үетэй харьцуулбал одоогийн эрүүл мэндийн талын нөхцөл байдал тэнгэр газрын ялгаатай болж, эм эмнэлгийн мэргэжил ч дээшилжээ.

ӨМӨЗО байгуулагдахаас өмнө мал аж ахуйн орны өвчин эмгэгийн байдал маш хүнд ноцтой байсан бөгөөд хүн дунджийг тэгшитгэсэн нас 35 хүрэхгүй байжээ. Гэтэл эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламж хурдтай хөгжихийг дагаад ард түмний эрүүл мэндийн байдалд ил тод дээшилж, хүн дунджийн наслалт 75.8-д хүрэв.
Өвөр Монголын үндсэн эм эмнэлгийн даатгалын хот хөдөөгийн суурин ардыг хамарсан хэмжээ 98 хувиас дээш болж, даатгалд хамруулав.
Одоогоор Өвөр Монголын эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламжийн ерөнхий тоо 24 мянга байгаа бөгөөд эрүүл мэндийн мэргэжлийн ажилтан 162 мянга, өвчтөний ор 134 мянга байна. Энэ нь 1947 оныхоос тус тус 442.3 дахин, 32.4 дахин ба 258.2 дахин өндөр болжээ. Засгийн газраас эрүүл мэндийн үйл хэрэгт оруулах хөрөнгө мөнгөний хэмжээ жилээс жил нэмэгдэж, баг тосгонд стандартын эрүүл мэндийн тасагтай болжээ.

Өвөр Монгол эм эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийн өөрчлөлтийг ахиулж, 2014 онд Өвөр Монголын 40 хошуу шяньд хошуу шяний зэрэглэлийн албаны эмнэлгийн туршилтын чиг гаргасан юм. 2015 онд Өвөр Монголын 80 хошуу шяний 165 албаны эмнэлэгт өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлж, эмийн нэмэлт өртгийг хасаж, нөхвөр мөнгөний төрийн бодлогыг тодорхой болгожээ. 2016 онд албаны эмнэлгийн ерөнхий өөрчлөлтийн жишээ жишээ хошуу шябийг байгуулах ажлыг эхлүүлж, жишээ үзүүлж хөтлөн дагуулах ажлыг хийжээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол шинэ ээлжийн эм эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийн өөрчлөлтийг эхлүүлж, 2017 оны 3 дугаар сараас хотын албаны эмнэлгийн хороо ерөнхий өөрчлөлтийг хэрэгжүүлж, эмнэлгийн үйлчилгээний үнэд төлөвлөлт хийжээ.
Эдгээр шалтгаанаас гадна хүмүүсийн хувийн ухамсарт мөн эрүүл мэндээ анхаарах хандлага бүрэлдсээр одоо хот хөдөөгийн хүмүүс эрүүл мэндийн асуудлаа хүндэтгэн үзэх болсон байна.
Эрүүл мэндийн баталгаа сайжирч, хүмүүсийн насан хутаг уртсаж “хоймор гоёх өвгөд”-ийн сүрээр өрх гэр дүүрч, хотол түмний амьдралын жаргал халуун дулаанаар цалгих болсон билээ.
