
МСК-ийн зүгээс хоёр дахь компакт гэрээ хэрэгжүүлэхдээ манай улсын хөгжилд урт хугацаанд тогтвортой, бодитой үр нөлөө үзүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд талууд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, түүний дотор гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох судалгаа шинжилгээг эхлүүлээд байна.
МСК-ийн Удирдах зөвлөл 2014 онд Монгол Улсыг компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулсаны дагуу хоёр дахь компакт гэрээг байгуулах ажлыг удирдан чиглүүлэх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсэг, компакт боловсруулах ажлыг хэрэгжүүлэх Үндэсний ажлын алба тус тус байгуулагдаж, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ийнхүү Монгол Улс МСК-тай гэрээ байгуулах зохих шалгуур үзүүлэлтүүдийг үндсэнд нь хангасан ч Удирдах зөвлөлийн зүгээс манай улсыг авилгын эсрэг тэмцэж буй эрчээ хадгалж, үр дүнд хүрнэ гэж хүлээж байгааг тэмдэглэжээ.
Хоёр дахь компакт гэрээг 2017 онд багтаан байгуулах чиглэлээр ажиллаж байна.
