solongonews
Долоодугаар сарын хэт халуун дэлхийн олон зуун сая хүнд нөлөөлжээ
2024-08-09 10:16
Долоодугаар сарын хэт халуун дэлхийн олон зуун сая хүнд нөлөөлжээ

    Дэлхийн цаг уурын байгууллага 08-р сарын 07-ны өдөр мэдээ нийтэлж, 07-р сард болсон хэт халуун өдрүүд дэлхийн олон зуун сая хүнд нөлөөлсөн гэж мэдээллээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын иш татсан тоо бүртгэлээс үзэхэд, 07-р сард Японд цаг агаарын дундаж температур 1898 онд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, өнгөрсөн оны тэмдэглэлийг шинэтгэсэн төдийгүй 08-р сард Японд хэт халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Энэтхэг мөн түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь долоодугаар сараа туулжээ.

Долоодугаар сард Газар дундын тэнгис болон Балканы хойгийн олон бүс нутагт халуун өдрүүд үргэлжилж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло:

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өргөн цар хүрээтэй, хүчтэй, байнгын халууны давлагаа дэлхийн орнуудыг хамарч, 10-аас доошгүй улсад дундаж температур 50 хэмээс дээш хэт халуун байдал илэрсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь хангалтгүй, хүн төрөлхтөн асуудлыг үндсээр нь шийдэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэрэгтэй гэж Сауло онцлов.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл