solongonews
Бодлогуудын нэгдэл нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тусалдаг
2022-01-25 16:22
Бодлогуудын нэгдэл нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тусалдаг

    "Эдийн засгийн мэдээлэл сонин"-ы сурвалжлагч 01-р сарын 24-ний өдрийн ҮХААЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, 2022 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тулгарч буй шинэ бэрхшээл, шинэ асуудлуудын хариуд Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулах, гинжин хэлхээг бэхжүүлэх, бизнесийн орчныг оновчтой болгох, бусад чиглэлээр илүү нарийн зохицуулалт хийх зэрэг нарийн бодлого гаргаж, жижиг, дунд үйлдвэрүүдэд хүндрэлээс ангижрах, тогтвортой ажиллахад нь туслах болно. Чанартай аж ахуйн нэгжийг хөгжүүлэх талд "Инновацийн жижиг, дунд үйлдвэрийг үнэлж, төлөвшүүлэх арга хэмжээ" удахгүй гарах бөгөөд 2022 онд 3000 орчим "жижиг аварга" аж ахуйн нэгжийг хөгжүүлэхээр төлөвлөж байна гэв.

       Тусламжийн хэд хэдэн бодлогыг нарийн нэвтрүүлнэ

 Өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэрүүд түүхий эдийн өндөр үнэ, захиалга хангалтгүй, цар тахлын нөхцөл байдал зэрэг ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдлын сорилтыг даван туулж, өсөлтөө тогтвортой сэргээсэн хэвээр байв. ҮХААЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр гаргасан мэдээлэлд, 2021 оны 01-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд жижиг, дунд үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого, нийт ашиг тогтоосон хэмжээнээс тус тус 20.7 хувь ба 28.2 хувиар өссөн байна. Хоёр жилийн дундаж өсөлтийн хурд нь 9.8 хувь ба 17.1 хувь байсан нь жижиг дунд үйлдвэрийн тогтвортой байдал, амьдрах чадварыг улам бүр тодруулсан байна гэв.

"Жижиг дунд үйлдвэр сайн байвал Хятадын эдийн засаг сайн, жижиг дунд үйлдвэр тогтвортой байвал макро эдийн засгийн зах зээл тогтвортой болно". Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шюй Шяолан хэлэхдээ, өнгөрсөн жилээс эхлэн бүх улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 20 гаруй бодлого гаргаж, бүх муж хотод 40 гаруй бодлого гарган, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлогын уялдаа холбоог бүрдүүлжээ гэв.

  Сэтгүүлч басхүү 2022 онд хөгжлийн шинэ бэрхшээл, шинэ асуудлуудын хариуд ҮХААЯ-наас жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих хэд хэдэн нарийн бодлого хэрэгжүүлэх болно. Эдгээрийн дотроос аврах болон тусламжийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн тулд бид бүх орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд ашиг тустай байгаа бодлогыг хэрэгжүүлэхийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, жижиг, дунд үйлдвэрүүдэд чиглэсэн шинэ зорилтот бодлогыг цаг тухайд нь нэвтрүүлэхийг дэмжинэ. Санхүүжилтийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн дэмжлэгийг цаашид эрчимжүүлнэ гэж мэдээллээ.

“2022 онд жижиг, дунд үйлдвэрүүдийн дийлэнх нь хүндрэл бэрхшээлийг даван туулах, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хангахад улам их тустай болно”

  "Шюй Шяолань мөн:

- Аж ахуйн нэгжүүдэд нааштай олон бодлого хэрэгжүүлэхийг дэмжиж, татварыг бууруулах, хураамжийг бууруулах зэрэг аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө өгөх хүчин чармайлтаа цаашид нэмэгдүүлнэ. Санхүүжилтийн баталгаа, хураамжийг бууруулах, урамшуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, жижиг, бичил үйлдвэрүүдэд татаас олгох, жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, үнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн захиргааны тусгай сангийн үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэж, үндэсний хэмжээний төрөлжсөн, тусгай болон шинэ "жижиг аварга" үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, жижиг, дунд үйлдвэрүүдийн өр төлбөрөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх урт хугацааны механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж хэлэв.

Үүнээс бусад Хүчтэй гинжин нэмэлтийн хувьд ҮХААЯ-наас жижиг дунд үйлдвэрийн гинжийг бэхжүүлэх, гинжийг нэмэгдүүлэх, гинжийг тогтворжуулах үйл ажиллагааг босоо чиглэлээр орон нутагт нэгтгэж, өндөр чанартай жижиг, дунд үйлдвэрүүдийг аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлж, жижиг, дунд үйлдвэрийг илүү хүртээмжтэй дэмжих бодлогыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор холбогдох газруудтай хэвтээ байдлаар хамтран ажиллана.

"Мэргэшсэн, тусгай, шинэ" жижиг, дунд үйлдвэрүүдийн өсөлтийг нэмэгдүүлнэ

    Үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг 19 газар хамтран гаргасан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд "Чанартай жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл" нь есөн гол төслийн эхнийх нь болж хэрэгжиж байна.

Шюй Шяолань бас хэлэхдээ, өндөр чанартай аж ахуйн нэгжийн өсөлт эрчимжиж, 2022 онд 3000 орчим жижиг аж ахуйн нэгж шинээр ашиглалтад орон, 500 гаруй гол аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлж, цаашид жижиг дунд үйлдвэрүүдийн дийлэнх хэсгийг "мэргэшсэн, тусгай,шинэ" хөгжлийн замд хөтлөх ба том, дунд, жижиг үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсруулна.

      Том, дунд, жижиг аж ахуйн нэгжийн цогц хөгжлийг дэмжих бодлого, арга хэмжээг боловсруулж, хэд хэдэн онцлогтой аж үйлдвэрийн кластеруудыг төлөвшүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийн дижитал, сүлжээ, ухаалаг өөрчлөлтийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрүүдийг дижитал чадавхижуулах тусгай кампанит ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөн холбогдох бодлогын тогтолцоог улам боловсронгуй болгоно. 2022 онд "Инновацийн жижиг, дунд үйлдвэрийг үнэлж, хөгжүүлэх арга хэмжээ", "Мэргэшсэн, төрөлжсөн болон шинээр жижиг, дунд үйлдвэрийг тодорхойлох, хөгжүүлэх арга хэмжээ", "Мэргэшсэн, тусгай, шинэ жижиг үйлдвэрийг тодорхойлох арга хэмжээ"-гэх гурван арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Жижиг дунд үйлдвэрийн товчооны дарга Лян Жыфэн хэлсэн байна. Тэдгээрийн дотроос "Инновацийн жижиг, дунд үйлдвэрийг үнэлж, хөгжүүлэх арга хэмжээ" удахгүй гарах гэж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 мянга гаруй "мэргэшсэн, тусгай, шинэ" аж ахуйн нэгж байж, жижиг аж ахуйн нэгж 4762-д хүрч, үйлдвэрлэлийн дан аварга аж ахуйн нэгж 848-д хүрэн, аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийн гол тулгуур болсон байна.

Зах зээлийн орчныг оновчтой болгож сайжруулах ажлыг үргэлжлүүлнэ

     Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн орчныг оновчтой болгох, сайн чанарын жижиг, дунд үйлдвэрүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбоход чиглэсэн дэмжлэгийн арга хэмжээг цаашид нэмэгдүүлэн хөгжүүлнэ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

"Үндэсний жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан" ХХК-ийн дарга Ма Шянхуй хэлэхдээ, одоогийн байдлаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх үндэсний сангийн дэд сангийн нийт хэмжээ 20 байж, хуримтлагдсан хэмжээ нь бараг 60 тэрбум юаньд хүрчээ. Санхүүгийн төвлөрсөн сангууд хоёр түвшний өсгөлтөөр дамжуулан сайн чанарын жижиг, дунд үйлдвэрүүдэд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтыг хамтран хэрэгжүүлэхийн тулд нийгмийн капиталыг 8 дахин их хэмжээгээр зарцуулсан байна.

Ма Шянхуй хэлэхдээ, одоогоор дэд сангуудын гурав дахь багцыг байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний хагаст 20 тэрбум юанийн хэмжээтэйгээр байгуулах төлөвтэй байна. "Энэ жил бид дөрөв, тавдугаар ээлжийн дэд сангийн удирдлагын байгууллагыг олон нийтийн сонгон шалгаруулалтаар явуулах болно. Дөрөв дэх ээлжийг байгуулсны дараа сангийн нийт хэмжээ 100 тэрбум юаньд хүрнэ" гэжээ.

Тэрээр мөн:

- Бид Шанхайн хөрөнгийн бирж, Шэньжэний хөрөнгийн бирж, Бээжингийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, чанартай жижиг, дунд үйлдвэр, төрөлжсөн шинэ үйлдвэрүүдэд анхаарал хандуулахын тулд нийгмийн нөөц бололцоогоо түлхүү чиглүүлэхэд хамтран ажиллан, бодит эдийн засаг, технологийн шинэчлэл, инновацийн жижиг, дунд үйлдвэрүүдэд үйлчлэх олон түвшний хөрөнгийн зах зээлийн чиг үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрийг илүү сайн хөгжүүлэхэд чиглүүлнэ гэж хэлсэн байна.

    Сайхан, шударга хөгжлийн орчин ба хүртээмжтэй үнэн зөв төрийн үйлчилгээ нь жижиг ,дунд үйлдвэрийг чанартай хөгжүүлэх чухал баталгаа юм. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны жижиг ,дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих төвийн дарга Шан Липо хэлэхдээ, "Аж ахуйн нэгжүүдийн эрч хүчийг нэмэгдүүлэх" хүрээнд захиргааны шалгалт, батлах шинэчлэлийг ахиулахад хүчин чармайлт гаргана. Захиргааны тусгай зөвшөөрөл шинээр бий болгоход хатуу хяналтыг үргэлжлүүлж, шалгалтын өмнөх зөвшөөрлийг явцын болон үйл явдлын дараах хяналтад шилжүүлэхийг ахиулж, "тусгай зөвшөөрөл, лицензийг салгах" шинэчлэлийг гүнзгийрүүлэн, үүрэг хариуцлагын тогтолцоог өргөнөөр хэрэгжүүлж, ая тухтай байдлыг сайжруулах хэрэгтэй гэв.

"Зах зээл, хөрөнгө, авъяас чадвар"-ын эргэн тойронд үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухайд, Шан Липо:

- "Зах зээлээ тэлэх" хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг идэвхтэй хөгжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд илүү сайн үйлчилнэ. Санхүүгийн технологийн шинэчлэлийг ахиулж, санхүүжилтийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, жижиг, дунд үйлдвэрүүдэд үйлчлэх ажлыг сайжруулна. Сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэл, боловсролын интеграцчлалыг бэхжүүлж, аж ахуйн нэгжийн судалгаа, боловсруулалт, сургалтын уялдаа холбоог ахиулан, жижиг, дунд үйлдвэрүүдэд "авьяаслаг хүмүүсийг элсүүлэх" чиглэлээр илүү сайн үйлчилгээ үзүүлнэ гэж илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл