Төлөөлөгч Тао Инчүн: - Энэ жил “Газар тариалангийн хамгаалалтад анхаарлаа хандуулаарай” гэх санал авч ирсэн байгаа юм. УТЗЗ-ний гишүүн болсон маань яруу алдар гэхээсээ илүү ард иргэдийн сэтгэлийг өвөрлөсөн хариуцлага юм гэж байв.
Өвөр Монгол орчин үеийн эрчим хүчний хэмнэлтийн талд хэр сайн ажиллаж байгаа талаар төлөөлөгч Жао Юүньпин: - Аж үйлдвэр, бааз суурийн асуудлыг шийдэн, орчин үеийн технологийн түвшинг дээшлүүлж, тэргүүлэх үүрэг, хөшүүргийг бэхжүүлэх талд илүү ажиллаж, эрчим хүчний аж үйлдвэрээр эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэлээ.
Намын барилгын ажил нь хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой хэмээн төлөөлөгч гишүүн Вань Шаохун үздэг ба зөвхөн намын барилга байгууламж дор аж ахуйн нэгжийн удирдлага, технологийн шинэчлэл дэвшдэг гэж байлаа.
14 цаг 20 минутын үед үндэстний цөөнхийн салбар, соёл урлагийн салбарын 3 гишүүн төөлөгч “тусгай тавцан”-д ирж сурвалжилга өгсөн байна.
Боловсрол, ядуурлыг бууруулах чиглэлээр хэрхэн сайн ажиллах уу? гэх асуултад гишүүн төлөөлөгч Улаабаатар: - Дотоодын сэдэл сонирхлыг хөгжүүлэхэд боловсрол нь түлхүүр болдог. Ядуурлыг бууруулах чиглэлд бага дунд сургуулийн боловсрол, нэн ялангуяа үндэстний цөөнхийн бага дунд сургуулийн боловсрол нь ядуурлаас гаргахад дэмждэг болдог гэж байлаа.
Төлөөлөгч Мао Юйтүн: - Энэ жил ӨМӨЗО-ы УТЗЗ нь төлөөлөгч гишүүдийн APP судлан гаргасан. Гар утсан дээрээ APP суулган авахад хүссэн үедээ санал дурдлага дэвшүүлж болно. Энэ нь хөдөө орон нутгийн гишүүдийн ажил үүргээ гүйцэтгэх талд илүү хялбар явдал болсон. Ирээдүйд би өөрийгөө боловсруулж, УТЗЗ-нийг илүү сайн ойлгож, зөвлөж, хэлэлцэж, дүрэм журмын дагуу үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг сайн гишүүн байхын тулд шаргуу хөдөлмөрлөнө гэжээ.
Төлөөлөгч Ван Жү: - Улаанхад хотын Хэшигтэн хошууны аялал жуулчлалын хөгжлийн талд гаргасан бүх хичээл зүтгэлээ танилцуулсан байна.
- Хоёр чуулганы үеэр 7 “тусгай тавцан” нээж, адил бус салбарын 21 гишүүн төлөөлөгчид сэтгүүлчдийн асуултад хариулах болно.
