
Хятад улсын Наньжин хотоор Хөхмөрөн урсан өнгөрдөг. Тус хот нь Хөхмөрөн дээгүүр чөлөөтөй зорчих гүүр тавих ажлыг аль дээр үеэс хийж ирсэн юм. Наньжин-5 гүүрийг байгуулах ажил нь 2008 онд хотын зам тээврийн төлөвлөгөөнд тусгагдаж, 2009 оны 3-р сараас Хөхмөрөнд тус гүүрийг тавих геологийн хайгуул хийгдэж эхлэв. 2016 оны 7-р сараас судалгаа бүрэн хийгдэн Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо гүүр барих зөвшөөрөл олгожээ. 2013 оны байдлаар 6 тэрбум юанийн санхүүжилт хэрэгтэй гэх тооцоог гаргажээ. Тус гүүр болон түүнтэй холбогдох замын нийт урт нь 11,99 километр бол Хөхмөрөн дээр тавигдах гүүр нь 4.4 километр юм. Гүүрийн өргөн нь 30,5 метр. Хоёр чиглэлд зургаан урсгалтай баригдаж байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар барилгын ажил урагштай явагдаж Хөхмөрний хоёр хөвөөнөөс баригдаж байсан гүүрийг холбох ажил эхлэв.




