solongonews
Хятадын импорт экспортын нийт хэмжээ 41.76 их наяд юан болжээ
2024-01-15 10:56
Хятадын импорт экспортын нийт хэмжээ 41.76 их наяд юан болжээ

 

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албны сүүлийн өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гаалийн ерөнхий газрын төлөөлөгч 2023 оны Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 41.76 их наяд юань болсныг мэдэгдэв.

Хятадын Гаалийн статистик мэдээгээр, 2023 онд Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 41 их наяд 760 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 23.77 их наяд юань буюу 0.6 хувиар өссөн бол импорт 17.99 их наяд юань болж, 0.3 хувиар буурчээ. 2023 онд Хятад улс "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 19.47 их наяд юань болж, 2.8 хувиар нэмэгдсэн нь импорт экспортын нийт үнийн дүнгийн 46.6 хувийг эзэлж, 1.2 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Латин Америк, Африкийн орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ тус тус 3.44 их наяд юань ба 1.98 их наяд юань болж, 6.8 хувь, 7.1 хувиар тус тус өсжээ. Дөрөвдүгээр улиралд ЕХ болон АНУ-тай хийсэн импорт экспорт нэмэгдэж, бүтэн жилийн импорт экспортын хэмжээ тус тус 5.51 их наяд юань ба 4.67 их наяд юаньд хүрч, 13.2 хувь, 11.2 хувийг эзэлжээ.

Өнгөрсөн онд Хятадын импорт, экспортын бүртгэлтэй гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд анх удаа 600 мянгаас давав. Үүнд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 556 мянга болж, нийт импорт экспортын хэмжээ 22 их наяд 360 тэрбум юань буюу 6.3 хувиар нэмэгдэж, импорт экспортын нийт үнийн дүнгийн 53.5 хувийг эзэлж, 3.1 нэгжээр нэмэгджээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл