Хятадын Төрийн зөвлөлийн гаалийн татварын дүрмийн хороо саяхан тогтоол баталж, Америкаас импортоор оруулж байгаа 75 тэрбум ам. долларын үнэ бүхий бүтээгдэхүүнээс нэмж авах татварт өөрчлөлт хийхээр болжээ. 2020 оны 2-р сарын 14-ний өдрийн 13 цаг 01 минутаас эхэлж, 2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн 10 хувийн гаалийн татвар нэмж авсан бүтээгдэхүүнд чиглүүлж, нэмэх татварын хэмжээг 5 хувь болгоно. 5 хувийн гаалийн татвар нэмж авсан бүтээгдэхүүнд чиглүүлж, нэмэх татварын хэмжээг 2.5 хувь болгохоор шийджээ.
Дээрх арга хэмжээнээс гадна, бусад татвар нэмэх арга хэмжээг үргэлжлэн тогтоолын дагуу хэрэгжүүлнэ. Америкийн бараа бүтээгд үүнээс татвар нэмэхийг цуцлах ажлыг ч үргэлжлэн хийх болно.
Хоёр тал гэрээ хэлэлцээрийг сахиж, хэлэлцээрийн холбогдох агуулгыг сайн хэрэгжүүлж, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлтийг баталгаажуулахыг уриалжээ.
