Хүүхэд сүүнээс татгалзах нь айж сандрах асуудал огтхон ч биш бөгөөд сүү огт хэрэглэдэггүй улс орны иргэдийн яс сийрэгжилтийн түвшин сүүг амин чухал хэрэгцээгээ болгосон улс орны иргэдийнхээс бараг ялгаагүй байдаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан байна.
Гэхдээ энэ нь сүүг өдрийн хэрэглээнээсээ бүр мөсөн хасч болно гэсэн үг биш юм. Сүүнд маш их хэмжээний кальци болон витамин Д агуулагддаг. Тэдгээр нь бидний биед маш чухал ач холбогдолтой гэдгийг яав ч мартаж болохгүй. Хүүхдэд өдөрт дор хаяж 200-400 мл сүү уулгахыг эмч нар зөвлөдөг бөгөөд хэрэв таны хүүхэд сүү уух дургүй бол аарц, ааруул, тараг, бяслаг, түүгээр ч зогсохгүй загасны мах, брокколи байцаа, шош, буурцаг гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулж болдог гэнэ.
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв сүү уусны дараа хүүхдийн гэдэс хямрах, дотор эвгүйрхэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл таны хүүхдийн организм лактоз хүлээн авах чадваргүйг илэрхийлж байх магадлалтай тул эмчид хандаж сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаад үзээрэй.
