solongonews
Хятад, Монгол хоёр улсын оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн
2019-07-03 20:54
Хятад, Монгол хоёр улсын оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн Хөххотноо болж байна.


        Өвөр Монголын их сургуулийн Үйлс бүтээлийн дээд сургууль болон Монгол Улсын  Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 07-р сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Хүсэл тэргэл нөхөрлөл бат- Хятад, Монгол хоёр улсын оюутнуудын дизайн урлагийн үзэсгэлэн болон Өвөр Монголын их сургуулийн Үйлс бүтээлийн дээд сургуулийн Урлагийн дээд сургуулийн 2019 оны төгсөх оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн ”Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ.

 


        “Хүсэл тэргэл нөхөрлөл бат" сэдвийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагаа Хятад, Монголын хоёр орны дипломат харилцаа тогтоосны70 жилийн ойг тэмдэглэн, хоёр улсын соёл урлагийн салбарын харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол  Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль,  Монгол Улсын Их засаг олон улсын их сургуулийн 440 бүтээл, ӨМИС- ийн Үйлс бүтээлийн дээд сургуулийн 300 бүтээлийг дэлгэн хоёр улсын оюутнуудын тусгай мэргэжлийн төвшин, соёл сэтгэхүйн онцлог, өвөрмөц соёлын хараасыг тал талаас нь харуулсан юм.
         Тус үзэсгэлэн энэ сарын 06-ны өдрийг дуустал үргэлжлэх болно.

Зургийг Бо. САРУУЛ

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл