solongonews
Хятад, Камбожийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн харилцан татвараас чөлөөлөх харьцаа 90 хувиас давлаа
2021-11-24 11:43
Хятад Камбожийн чөлөөт худалдааны хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлнэ.

   “Хэлэлцээр” хүчин төгөлдөр болсны дараа хоёр тал харилцан тарифаас чөлөөлөх харьцаа 90 хувиас давна. "Хэлэлцээр" хүчин төгөлдөр болсны дараа хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд илүү их түлхэц өгнө гэж мэргэжилтнүүд хэлэв. Одоо та бүхэн нарийвчилсан мэдээлэлтэй танилцна уу.

    Камбожийн үндэсний 4-р авто замын дагуух Компонг Спеу муж нь манго үйлдвэрлэдэг гол бүс юм. Энд бороо ус элбэг, нарны туяагаар тэжээгддэг мангогийн мах нь нарийн бөгөөд анхилуун үнэртэй, өдөр бүр олон тооны мангог хэрчиж, чихэрлэг, хатаасан мангоог Хятадын хэрэглэгчдэд хүргэдэг. Тоо бүртгэлээс үзвэл, Камбож энэ оны эхний 10 сард 15 мянган тонн хатаасан манго экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 195.4 хувиар өссөн бөгөөд үүний 12 мянган тонныг Хятад руу экспортолсон байна.

Зөвхөн манго биш, энэ оны эхний аравдугаар сард Камбож Хятад руу 227 мянган тонн цагаан будаа экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хувиар өссөн байна. Хятад улс Камбожийн хөдөө аж ахуйн олон бүтээгдэхүүний экспортын хамгийн том зах зээл болжээ.

     Түүнчлэн, Камбож улс газарзүйн хувьд ойр, хоёр орны найрсаг харилцаа, улс төрийн тогтвортой байдал, олон хөгжингүй улс орнуудын худалдааны давуу тал, ажиллах нөөц хүчний арвин, зардал бага зэрэг давуу талуудад тулгуурлан Хятадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэхэд улам ихээр татсаар байна. Хятадын Худалдааны академийн Эрдмийн хорооны дэд захирал Жан Жяньпин танилцуулж хэлэхдээ: "Бүс ба Зам санаачилгын хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс Камбож улсад маш олон шинэ хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, Камбожийн Синук боомтод Хонгдоу аж үйлдвэрийн парк олон жилийн турш амжилттай ажиллаж байгаа. Мөн Хятадын нэхмэлийн аж үйлдвэрийн корпорацийн нийгэмлэгийн авчирсан стандарт удирдамжийг аж үйлдвэрийн паркуудад мөрдөн хэрэгжүүлж байна. Камбож дахь Хятадын аж ахуйн нэгжүүд, тухайлбал, ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт, усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, түүнчлэн ажиллах хүч шаардсан зарим салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн олон залуучуудад ажлын байртай болгож үүний зэрэгцээ Камбожийн эдийн засгийн хурдацтай хөгжлийг ахиулсан юм."

2020 оны 01-р сард Хятад, Камбож чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээг эхлүүлж, 07-р сарын 20-нд хэлэлцээ дууссанаа хамтдаа зарлаж, өнгөрсөн оны 10-р сарын 12-нд чөлөөт худалдааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зуржээ. Хүчин төгөлдөр болох Хятад Камбожийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн шинэ үе шат бөгөөд тус улсын аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв.

  "Хэлэлцээр"-ийн дагуу Хятад, Камбожийн бараа бүтээгдэхүүний худалдаанд татваргүй бүтээгдэхүүний эзлэх хувь 90 гаруй хувьд хүрч, үйлчилгээний худалдааны зах зээлийг нээх амлалт нь ч чөлөөт худалдааны түншүүдийн хамгийн өндөр түвшнийг харуулж байна. Үүний зэрэгцээ хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, "Бүс ба зам" санаачилга, цахим худалдаа, эдийн засаг, технологийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов. Жан Жяньпин хэлэхдээ: "Одоогийн хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрүүд нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны янз бүрийн салбар дахь институцийн зохицуулалтад чухал ач холбогдол өгч байгааг харуулж байна. Чөлөөт худалдааны дээд хэмжээний хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр талын зах зээл, аж үйлдвэр хөгжих боломж нэмэгдэж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг ахиулах болно"

Камбож бол АСЕАН-ы гишүүн орон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 2020 онд Хятад, АСЕАН-ы худалдааны хэмжээ дэлхийн цар тахлын нөлөөллийн чиг хандлагын эсрэг нэмэгдэж, 684 тэрбум 600 сая ам.долларт хүрч, хоёр тал бие биенийхээ худалдааны хамгийн том түнш болсон түүхэн амжилтад хүрсэн байна.

 Саяхан Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаа бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалт, худалдааны хүлээлт ч мөн ахих болно. Жан Жяньпин хэлэхдээ: "АСЕАН бол RCEP-ийн санаачилгын эдийн засгийг цогц, мөн ч гол цөм нь мөн. Хятад улс бол RCEP-ийг маш чухал дэмжигч болох юм. Иймээс Хятад-АСЕАН-ы 3.0 хувилбар нь RCEP-ийн түвшнийг гүйцэж, хөл нийлүүлэх чадвартай байх ёстой. Цаг үеэ дагаад зарим салбарт улам гүнзгийрүүлэн сайжруулж магадгүй."

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл