solongonews
4-р бүгд хурал хуралдаж байна
2014-10-21 15:27
”Хуулиар улсаа засах” гэсэн гол сэдвийн дор хуралдаж байна.

        Энэ сарын 20 - 23-ныг хүртэл Бээжин хотноо ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал хуралдаж байна. "Хуулиар улсаа засах" гэсэн гол сэдвийн доор хуралдаж байгаа бөгөөд өөрчлөлт хийж, нээлттэй хөгжих бодлого хэрэгжиж эхэлснээс хойш төр баригч ХКН-ын төв хорооны өргөтгөсөн хурлуудын дотор хуулиар улсаа засахыг анх удаагаа гол сэдэв болгосон нь гадныхны анхаарлыг ихэд татаж байна.

 

        Өнгөрсөн жилийн  11-р сард хуралдсан төв хорооны 3-р бүгд хуралд төр баригч намын шинэ удирдах баг өөрчлөлт нээлтийн бодлогыг бүх талаар гүнзгийрүүлэх бодлого дэвшүүлсэн бол энэ удаагийн бүгд хурал улсын хуулийн засаглалын бүтээн байгуулалт, иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой талаар зөвшилцөх болно.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл