solongonews
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх нь хоёр орны худалдаанд их ашиг авчирна
2022-04-18 12:11
Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх нь хоёр орны худалдаанд илүү их ашиг тус авчирна.

Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх протокол 07-ны өдөр хүчин төгөлдөр болов. Саяхан Хятад, Шинэ Зеландын талаас Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, шинэ тарифыг бууруулж, гаалийн бүрдүүлэлтэд тус дөхөм үзүүлэх арга хэмжээ авч, илүү өргөн нээлттэй болгох нь хоёр орны худалдаанд илүү их тав тух, ашиг тус авчрах болно гэжээ.

Шинэ Зеландын Зеспри компаний 5000 гаруй тонн киви ачсан ачааны хөлөг онгоц 10-ны өдөр Жэжяны Тайжөү хотын Дамайю боомтод хүрчээ. Зеспригийн гадаад харилцааны дарга Майкл Фокс хэлэхдээ тус компани жилийн турш Хятадын зах зээлд 20 ачааны киви тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

”Шинэ Зеландын Зеспри бол дэлхийн хамгийн том киви үйлдвэрлэгч, борлуулагч юм. Фокс хэлэхдээ, Чөлөөт худалдааны гэрээний холбогдох заалтуудын ачаар Зеспри киви нь бүхэл бүтэн хүйтэн сүлжээний нөхцөлд гаалийн бүрдүүлэлтэд хурдан орох боломжтой болсон бөгөөд импортын шинэ жимсний хувьд Хятадын хэрэглэгчдэд үзүүлж буй чанарыг баталгаажуулсан юм.

Шинэ Зеландын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч Фонтерра Группын худалдааны стратегийн дэлхийн ерөнхий менежер Жастин Аррол хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн сайжруулсныг сайшаалаа. Аррол хэлэхдээ, гэрээний дагуу 2024 оны 01-р сар гэхэд Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарах хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх боломжтой болно.

Шинэ Зеландын Fjord Lobster компани ч мөн Хятадын зах зээлийг өргөжүүлэхээр бэлтгэж, Хятадын "10-р сарын нэгний алтан долоо хоног"-ын үеэр хавч хэрэглэх нөөцийг аль болох эрт тохируулж, хуваарилж байна. Тус компанийн ерөнхий менежер Эндрю Харви “Бид энэ онд Хятадын хавчны хэрэглээний зах зээлийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Энэ жил Хятад, Шинэ Зеландын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. БНХАУ-аас Шинэ Зеландад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Хуан Юэфэн хэлэхдээ, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчилж байгаа нь хоёр орны худалдааны солилцооны тогтвортой байдал, чадавхийг илэрхийлээд зогсохгүй, хоёр тал хоёр орны худалдааны хамтын ажиллагааны тогтвортой байдлыг харуулж байна. Хамтын ажиллагааны үндсэн дээр олон талт үзэл баримтлал, чөлөөт худалдааг эрхэмлэдэг. Хятадын зах зээл улам бүр Шинэ Зеландын олон аж ахуйн нэгжийн стратегийн зах зээл болж, хоёр талын худалдааны хамтын ажиллагаа илүү өргөн ирээдүйтэй болохыг онцолжээ.

Шинэ Зеландаас Хятадад суугаа Элчин сайд асан Бао Ижи (англиар Тони Браун) "Шинэ Зеланд-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчилсэн нь хоёр орны харилцааны хамгийн чухал ололт амжилтуудын нэг юм. Гаалийн бүрдүүлэлтэд илүү тохь тухыг бий болгож байгаа нь гаалийн бүрдүүлэлтэд онцгой хувь нэмэр оруулж байгаа юм.Гаалийн бүрдүүлэлт илүү хурдан бөгөөд үр ашигтай байх нь экспортлогчдын цаг хугацаа хэмнэж байна” гэв.

Бао Ижи хэлэхдээ "Хоёр орны Засгийн газар олон арван жилийн турш нягт харилцаж, харилцан ойлголцож, эдийн засгийн сайн солилцооны бат бэх үндэс суурийг тавьсан юм. Цар тахлын дараах эрин үед Хятадаас Шинэ Зеландад үзүүлэх худалдааны ач холбогдол буурахгүй, харин улам хүчирхэгжих болно" гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл