
Орц:
Гахайн мах 200 грамм, лууван, жижиглэсэн ногоон сонгино, бага зэрэг кориандра, нимгэн дүпү, өндөг, чихэрлэг болон исгэлэн цуу, давс, шар буурцагны жан, перец
Хийх арга:
1. Гахайн махыг жижиглэн хэрчиж, таваг дээр лууван, ногоон сонгино, жигнэмэг зэргийг хамт тавьж, давс, цуу, шар буурцагны жан, перецээ хийж нэг чиглэлд сайн хутгана.
2. Нимгэн дүпүг угааж, дөрвөн хэсэг болгон хэрчинэ.
3. Хутгаж бэлэн болгосон махаа дүпүний хальсан дээр жигд хэмжээгээр тарааж, дараа нь өнхрүүлэн, захын хэсэг дээр нь өндөг түрхэн, өнхрүүлэхэд илүү зууралдаж, задрахаас сэргийлнэ.
4. Өнхрүүлж бэлэн болгосон махтай дүпүний ороомог дээрээ шар буурцагны жангаа түрхэнэ. (Хар болохоос сэргийлэн шар буурцагны жангаа бага зэрэг усанд холиод түрхэнэ).
5. Ороомгоо жигнүүр дээр тавина.
6. Тогоонд ус буцалцсаны дараа жигнүүртэй ороомгоо тавьж, ширүүн галаар 15 минутын турш жигнэнэ.
7. Өөр нэг тогоонд бага зэрэг ургамлын тос хийж, жигнэж болгосон махны ороомгоо хайрна. Дүпүний хальс дээр тосон бөмбөг гарсан бол таваг дээр гаргаж болно.
8. Чихэрлэг, исгэлэн цуу буюу бусад амтлагчаар амтлагч найруулан хайрж болгосон махны ороомогтоо түрхэн идэж болно.
Гахай махтай дүпүний ороомог
2018-12-08 21:08
Хүнсний ертөнц
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
