Лю Сэньбө 02-р сарын 19-нд Үханьд туслалцаа үзүүлэхээр Гуанжөү хотоос ирж, Үхань хотын шинээр байгуулсан Лэй Шэньшань эмнэлгийн вирусын дээж зөөх эрсдэлтэй ажлыг өөрийн хүсэлтээр хүлээн авсан байна.
Тэрээр өдөр болгон хоёр удаа Лэй Шэньшань эмнэлэгт хүрч вирусын дээж аван, зөөвөрлөх явц дахь аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дээжийг савлан 95Kpa маркийн битүү саванд хийж, дараа нь сорьцын тусгай зориулалттай UN2814 хөнгөн цагаанаар хийсэн хайрцагт хийн, дагалдсан тодорхойлолт, жагсаалтыг нь зөөвөрлөлтийн хайрцгийн гадна давхарт байрлуулна. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн олон шат дамжлагыг өнгөрсний дараа хагас цагийн хугацаанд багтаж дээжийг лабораторид хүргэж өгнө.
Тэрээр:
- Би цэрэгт байхдаа улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж байсан. Одоо Үханьд улс орныхоо эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Өвчтөн болгоноос авсан вирусын дээжийг нэн түргэн, аюулгүйгээр лабораторид хүргэж өгөх нь миний үүрэг юм гэж хэллээ.
