Хятад улсын дарга Ши Жиньпин Замби улсын Ерөнхийлөгч асан Каундагийн таалал төгссөнд Замби улсын Ерөнхийлөгч Лунгуд 06-р сарын 22-ны өдөр эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин эмгэнэл илэрхийлсэн цахилгаандаа:
Ноён Каунда бол олон улсад нэр хүндтэй мөртөө Африкийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч, улс төрийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн болох бөгөөд мөн Хятад, Замби улсын харилцааг үндэслэгч болох юм, тэрбээр олон салбарын найрсаг хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, Хятадын удирдагчтай гүн зузаан нөхөрлөлийг бий болгожээ. Түүний Хятад, Замби улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Хятадын ард түмэн үргэлж санаж байх болно. Миний бие Хятад, Замби хоорондын уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэх, олон салбарын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад Замби найрамдлын хөгжлийг ахиулж, хоёр улс, ард түмэнд үр өгөөж өгөх чиглэлээр Ерөнхийлөгч Лүнгүтэй үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж байна гэжээ.
