БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү 04-р сарын 09-ний өдөр Ардын Их Хурлын Танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Австрийн Ерөнхийлөгч Фандербелентэй тус тус уулзсан байна.
Уулзалтын үеэр Ли Жаньшү: 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлан, Хятад, Монголын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтоосон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, Хятад улс Монгол улсын худалдааны чухал түнш, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, туслагч орон болсон юм. Хятадын тал Монгол улстай дээд зиндааны харилцаа холбоогоо үргэлжлүүлэн, бие биеийн анхаарал тавьж буй асуудлыг хүндэтгэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, хоёр орны харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд парламент хоорондын тогтмол харилцааны индрийг ашиглан, өөр өөрийн орны засаглал явуулах, хууль тогтоох арга туршлагаа солилцон, улс хоорондын харилцааны хөгжилд үйлчлэх ёстой гэжээ.

У.Хүрэлсүх: Монгол Улс Хятадтай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг. Мөн "Бүс ба зам" санаачилгыг дэмжин, нэг Хятадын зарчмыг мөрдөж, хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байгаа бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцаагаа хөгжүүлэхийг дэмжинэ гэжээ.
Ли Жаньшү Австрийн Ерөнхийлөгч Фандербелентэй уулзах үеэр илэрхийлэхдээ: - Энэ жил Хятад улсын өөрчлөлт нээлт хийсний 40 жилийн ой тохиож байна. Бид эдийн засгийн даяарчлалыг гуйвшгүй баримталж, чөлөөт худалдаа болон олон талт худалдааны тогтцыг хамгаална. Арилжаа худалдааг хамгаалах хувиа хичээсэн үзэл бол гарах зам үгүй юм. Хятадын тал Австрийн талтай хамтран зүтгэж “Бүс ба зам” бүтээн байгуулалтыг хамарсан бүх талын хүрээн дэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
