solongonews
Хойшид өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, бүх Хятадын хэмжээнд бизнесийн орчныг дорвитой сайжруулна
2019-10-29 15:57
Линь Шюнянь: - Хойшид өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, бүх Хятадын хэмжээнд бизнесийн орчныг дорвитой сайжруулна

Энэ сарын 28-нд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Линь Шюнянь: Хойшид өөрчлөлтийг илүү гүнзгийрүүлж, бүх Хятадын хэмжээнд бизнесийн орчныг дорвитой сайжруулна гэжээ.

Дэлхийн Банкны сүүлийн үеийн тайланд, ноднин Хятадын бизнесийн орчин дэлхийд 64-рт орж байсан бол энэ жил 31-р байранд орж, анх удаагаа дэлхийн эхний 40 орлоо. Мөн бүх дэлхийд бизнесийн орчноо хамгийн ихээр сайжруулж чадсан эдийн засгийн арван том цогцын эгнээнд хоёр жил дараалан орсон гэжээ.

Мөн өдөр болсон бүх Хятадын бизнесийн орчныг сайжруулах туршлага солилцох хуралд Линь Шюнянь хэлэхдээ: Хятад улс бизнесийн орчноо сайжруулж, анхан шатны амжилтад хүрлээ. Гол талаа чухалчилж, ерөнхий төлөвлөх сэтгэхүйгээ дээшлүүлэх шаардлагатай байна. Одоогоор үүрэг хариуцлага тодорхой, уялдаа холбоотой механизмыг бүрэн байгуулж чадаагүй байгаа. Зах зээлийн гол цогцын ололт амжилт, ханамжийн хэмжээг дээшлүүлэх шаардлагатай гэжээ.

Тэрээр: Зах зээлжсэн, хуулиар зассан, олон улсын хэмжээнд хүрсэн бизнесийн таатай орчин микро цогцын идэвхийг нэмэгдүүлэх, засгийн газрын үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлэх, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулах зэрэгт чухал ач холбогдолтой юм гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл