ХТРТ-ийн "2020 оны цагаан сарын цэнгүүн"-ий 5 дахь сургуулилт 01-р сарын 22-нд амжилттай боллоо. Энэ сургуулилтаар өнгөрсөн 4 удаагийн сургуулилтыг дүгнэж, бүх хүч, бүх салбарыг оролцуулсан нэгдсэн сургуулилт болсон байна. Ийнхүү бэлтгэл ажил бүрэн хангагдаж, үзэгч түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ оны цэнгүүнд хошин шогийн тоглолт ихээхэн онцлогтой, сонгодог хэл хэллэг анхаарал татаж байлаа гэж сургуулилтад оролцсон үзэгч ярьлаа.
Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварын улмаас Хэнань мужийн Жэнжөү, Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийн хоёр салбар тоглолтыг бичлэг хэлбэрээр гүйцэтгэх юм байна.
ХТРТ-ийн "2020 оны цагаан сарын цэнгүүн" энэ сарын 24-нд буюу битүүнд үзэгчдэд хүрэх бөгөөд дэлхийн 600 хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах юм.
