solongonews
Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтэлнэ
2019-07-31 21:15
Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтлэх гэж байна.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв Зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Анхны эрхэм үүргээ бат цээжилж, өөрийн хувьсгалыг урагшлуулъя" нэртэй чухал өгүүллийг 08-р сарын 01-нд хэвлэгдэн гарах "Чю Ши" сэтгүүлийн 15-р хэвлэлд нийтлэх болно.

Өгүүлэлд цохон тэмдэглэхдээ:Манай нам зуун жилийн том нам болсны хувьд, тэргүүний болон цэвэр ариунч чанар, залуу идэвх хүчнээ хэрхэн үүрд хадгалах, ард түмний хайр халамж болон дэмжлэгийг хэрхэн хэзээд олж чадах, урт хугацаанд төр барихыг хэрхэн биелүүлэх зэрэг бол бидний эрхбиш сайтар хариулах ёстой, сайтар зохицуулах ёстой язгуур асуудал болох юм. Намын бүх нөхөд анхны зорилтоо үл мартан, эрхэм үүргээ бат цээжлэхийг бидний нам шаардаж байна, даруй намын анхны зорилт болон эрхэм үүрэг бол намын мөн чанарын ерөнхий зорилго, хүсэл эрмэлзэл, тэмцлийн зорилтын төвлөрсөн илрэл гэснийг намын бүх нөхдөд сануулж байна, улам урт хугацаанд төрбарьвал, намын анхны зорилт, эрхэм үүргээ мартаж болохгүй, өөрийн хувьсгалын үзэл санаагаа алдаж болохгүй, шинэ цаг эринд намын өөрийн хувьсгалыг урагшлуулан гүнзгийрүүлж, намаа хэзээд цаг эриний өмнө эгнээнд алхсан, ард түмэн чин сэтгэлээсээ хайрлан хамгаалсан, өөрийн хувьсгалыг эрэлхэгээр өрнүүлсэн, олон төрлийн сорилт шалгалтыг даван туулсан, идэрхэг өрнүүн хөгжсөн марксизмын эрх баригч нам болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ: Анхны зорилтоо үл мартан, эрхэм үүргээ бат цээжлэхэд, эрхбиш өөрийн хувьсгалын хүчирхэг үзэл санаатай байх хэрэгтэй. Өөрийгөө шилдэг болгох, төгөлдөржүүлэх, шинэтгэх, дээшлүүлэх зэрэг талаар илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Намын өөрийн хувьсгалын үүрэг хүнд, зам хол байгаа болохоор, огтхон ч азнан зогсч болохгүй. Анхны зорилтоо үл мартан, эрхэм үүргээ бат цээжлэхийн зангилаа нь асуудлаа зөвөөр олж харах ухамсар болон дотооддоо өөрчлөлт хийх итгэл зоригтой байх явдал юм, үүний зангилаа нь намын олон шатны удирдлага онцгойлон дээд шатны удирдлага нар болно гэжээ.

Найруулагч: .
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл