ӨМӨЗО-ны АТИХ-д оролцож байгаа Улаанхад хотын Баарин баруун хошууны Жаргалын зам сумын Цагаан ус гацааны малчдын төлөөлөгч Хасгэрэл үндэстний гар урлал ба онцлогтой бараа бүтээгдэхүүний үйлсийг хөгжүүлэх тухай өөрийн санал зөвлөгөөгөө дэвшүүлэхээр 1 дүгээр сарын 24-ний өдөр бэлтгэж байв. Түүний бодлоор үндэстний онцлог, бүс нутгийн онцлогийг хадгалсан гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хувцас зэрэг үндэстний үнэт зүйлээ хадгалан хамгаалахыг тал дээр дэмжих нь чухал байгаа. Үндэстний гар урлал, уламжлалт бараа бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих төрийн бодлого болон хөрөнгө мөнгөний дэмжлэг дутагдаж, үндэстний аж үйлдвэрийн хөгжилд саад болж байна.
1 дүгээр сарын 23-ний өдөр Баатар тэргүүлэгчийн хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-г сонсоод итгэл зориг хөвчлөгдсөн. Ялангуяа, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөж, соёлын аж үйлдвэрийн хөгжлийн санг байгуулан, соёлын аж үйлдвэрийн жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжинэ гэж дурдсаныг сонсоод маш их баярласан. Миний дэвшүүлэх гэж байгаа саналтай адилхан байсан гэж Хасгэрэл төлөөлөгч баяртай ярьж байв. Үндэстний гар урлал ба уламжлалт бараа бүтээгдэхүүний хөгжлийг ахиулах тухай Хасгэрэл төлөөлөгч доорх мэт санал гаргажээ.
Нэг. Үндэстний гар урлал ба онцлогтой бараа бүтээгдэхүүний ажлыг хөгжүүлэхэд төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхээс гадна, үндэстний бараа бүтээгдэхүүний талын ажлыг хөгжүүлэх тусгай төрлийн хөрөнгө мөнгө зохицуулбал зохино.
Хоёр. Нам засгаас мал аж ахуйн орон болон хил хязгаар орон, хөгжил сайтай газар оронтой гар урлал буюу бусад талаар хамтын ажиллагаа өрнүүлэхийг дамжиж, үндэстний бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, борлуулалтын арга замыг өргөтгөвөл зохино.
Гурав. Үндэстний онцлогтой жижиг дунд аж ахуйн нэгжийн дэд бүтцийг сайжруулж, үндэстний гар урлалын бүтээгдэхүүний гадаад сурталчилгааг сайн хийвэл зохино.
