solongonews
Шандаст хүлгүүд хурдаа сорилоо
2016-08-07 23:43
Шандаст хүлгүүд хурдаа сорилоо.

Зүүн Үзэмчин хошууны IX удаагийн Aрдын их наадмын 30 километрийн холын зайн хурдан морины уралдаан сайхан болж өнгөрлөө.

Уралдаанд Шилийнгол аймгийн өнцөг булан бүрээс зорин ирсэн нийт 50 гаруй шандаст хурдан хүлгүүд Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурингийн цэлгэр дэнжид хурдаа сорилоо.

 

Уралдаанд Өвөр Монголын Сөнид хошууны цавьдар морь түрүүлж, Баруун Үзэмчин хошууны Амгалангийн хээр аман хүзүүдсэн байна.

Ийнхүү уясан уяач эзэд, унасан хүүхэд болон наадамчин олноо баясгасан сайхан уралдаан боллоо.     

      

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл