Америкийн кино академиас Хятадын алдарт жүжигчин Жеки Чан болон бусад гурван жүжигчдийн кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 12-ны өдөр Оскарын шагнал өгчээ. Жеки Чан энэ шагналыг авсны анхны Хятад хүн боллоо.

- 50 жилийн турш кино урлагтай хувь заяагаа холбож, 200 гаруй кино бүтээж, ясаа ч хүртэл хэд хэд хугалан байж Оскарын шагналын эзэн боллоо. Миний төрсөн нутаг Хонконг болон миний эх орон Хятад улсдаа баярлаж явдаг юм. Хятад хүн болж төрснөөрөө бахархаж явдаг гэж тэрээр шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа хэлсэн байна.

Энэ жил 62 настай Жеки Чан кино урлагт 50 жилийн турш жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер хийсэн бөгөөд тэрээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр, хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан билээ.

